x

Нийтийн тээврийн үйлчилгээнд гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нэвтрүүлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг өөрчилж, гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр буюу жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлнэ.

Тус журмыг НИТХ-ын 2022 оны тогтоолоор баталснаас хойш мөрдөж байгаа бөгөөд журамд машин цагийн зардал, гүйцэтгэлээр жолооч нарыг дүгнэдэг байсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн системийг 2015 оноос, зорчигч тоолох системийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Үнэ тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлгүй, нийслэлийн төсвөөс автобус компанид жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан бол энэ жилээс 1000 төгрөг болгосон билээ. Жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлэх ажлын хэсгийн эхний хуралдаанаа хийжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-“Олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад нэвтрүүлснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо өрсөлдөх юм. Сүүлийн 10 жил ашигласан нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө” гэв. 

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Цахим төлбөрийн системд 2015 онд шилжихэд KPI нэвтрүүлэхийг дэмжээгүй. Иймд жолоочийн хариуцлагыг нэмэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулна” гэснийг НЗДТГ-ын ХМОНХХ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 47 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 55 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 1 цаг 0 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 1 цаг 3 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 1 цаг 4 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 6 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 1 цаг 7 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 43 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 47 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 50 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 51 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 2 цаг 55 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 3 цаг 0 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 3 цаг 2 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 3 цаг 4 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 3 цаг 5 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 50 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 5 цаг 2 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 5 цаг 3 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 5 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top