x

Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай!

Уншигчдад танил бус нэр томьёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд “Кортизо́л” гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчууд “Кортизо́л” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинд үлэмж нэрвэгдчихсэн, тэр нь ямар шалтгаантай тухай дор өгүүлсүү! -Хэрүүлч хараалч, хараал урсгагч нөхдөд: Наад стрессээ тайлтал, нийгмийн бухимдлаа марттал сайн харааж авцгаа! Хараал доромжлол гэдэг чинь Та нарын хувьд нэг төрлийн эм шүү дээ! Хөөрхий стрессийн гормон-кортизолоо гадагшлуулж байх хэрэгтэй шүү дээ Та нар! Таны хараал миний бичих постлох урмыг сэргээдэг шүү. Баярлалаа!

Монголын нийгэм дан болохгүй бүтэхгүйгээр дүүрээд яадгаа алдчихсан тухай би яриагүй шүү. Хараал зүхэл, атаа жөтөө, хорслын гормон чинь ихдээд Та нарын эрүүл мэндийг сүйтгэдэг тухай сэрэмжлүүлэн бичээд байна. Ийм гормон ихээр ялгарах болсныг ардчилалтай холбоод “Ардчиллын буруу” гэчихсэн тайлбар явж харагдана лээ. Гадны тодорхой хүчнүүд монголчуудын буруу муугийн шалтгааныг “АРДЧИЛАЛ” гээд заагаад өгчихдөгийг хуулбарласан хэрэг болов уу гэж би боддог. Түүнээс эрх чөлөөгөө эдлээд, хэнээс ч эрхшээхгүй (Та өөрөө хүсвэл Таныг захирдаг дарга гэж байхгүй нийгэм!) амьдарч байгаа чинь жинхэнэ ардчилал ба аз жаргал шүү дээ. Өөртөө, өөрийнхөө овсгоо самбаа, ур ухаан, зөв хүмүүжил, хөдөлмөрийн сахилгад эрхшээх нь Таны чин үүрэг. Та харин түүнийгээ мэдэхгүй мэдрэхгүй яваа. Танд өөрийн чинь хариуцлага дутагдах дээр Та өөрийгөө тамлан амьдардаг гэж би үздэгээсээ ухрахгүй. Та, Таны гэр бүл муу яваа буруутныг эхлээд өөрөөсөө хай! Тийм учраас өөрөө муу амьдарсан бол бусад нь бас муу амьдрах ёстой гэдэг тэнэг үзлээ гээ! Нийгмээ хорлохоо боль!

Хараалчдын эсрэг нэг зураг оруулчих уу? Фээст нэг нөхөр оруулсныг зураг болгоод авчихлаа. Хараалгасан нь алдаршдаг тухай. Хараалчдын хамгийн том зовлон бол бусдыг өөр шигээ муу дорой явуулахыг хүсэх явдал. Зовлон нэгтийн жаргал нэг! Муу дорой явж өгөхгүй бол атаархаад өсөрхчихнө. Монгол, Америкт хоёр янзын атаархагч байдаг тухай онигоо зохиогджээ. Америкийн атаархагч нь “Намайг тэр баян шиг баяжуулаад өгөөч” гэж залбирч явдаг бол Монголын атаархагч нь “Тэр баяныг над шиг ядуу дорой болгоод ядууруулаад өгөөч” гэдэг гэв үү? Энэ үнэн үү?

Тамын ертөнцөд тамын тогоо сахисан чөтгөрүүдийн үлгэр байдаг даа. Олон тогоонд тамд унасан олон үндэстнүүд чанагдаж байж. Жүүд нарын тогоог тойрсон олон чөтгөр цухуйсныг нь сэрээдээд. Учир нь жүүдүүд нэг нэгнээ түлхэж тогооноос гаргах гээд. Өөр ямар ч билээ ганц нэг үндэстэнг ганц нэг чөтгөр манаж сэрээднэ. Яаж ийгээд ганц нэгээрээ сугарч гарчих гээд. Гэтэл монголчуудын чанагдаж байгаа тогоог манасан ганц ч чөтгөргүй. Тогоотой тамын ус (шөл ч юм уу?) буцлаад л. Манаачгүй шалтгаан нь монголчууд бие биенээ татаж унаган тамын тогоондоо хамт чанагдаад. Энэ үлгэр үнэнийг хэлээд байна уу? 

Үндсэн сэдэвтээ оръё. Монголын нийгэмд гэгээ огт тасарчхаагүй байна. Стрессгүй айл өрх олон байна. Гэхдээ нийт улс орны масштаб дээр яривал цөөн байна. Тэр цөөхөнд коризол биш эндорфин бургилж байдаг байх. Хошин урлаг гэж сайн талын гормон-эндорфинийг хөгжүүлэгч эм байна гэж ойлгодог бол тэр нь бас эргэлзээтэй. Тэрхэн үедээ инээж хөхрөөд, марзганаад, үзвэр дууслаа, эргээд нийгмийн бухимдалдаа шингээд орчихно. Энэчлэнгээр нийтийн ба зохиолын дуугаар хэсэг тайтгардаг. Ламд очиж хамаг зовлонгоо ярьж элдэв засал хийлгэдэг. Дотор нь онгойдог. Бас айдсаа мартдаг. Бас л тайтгарал, эсвэл өөрийгөө хуурч байгаа хэрэг. Өөр юу ч юм, баяр ёслолын үеийн аз жаргалаар нь эерэг сайн талын гормон ялгардаг боловч баяр дууслаа, дахиад өөрсдийгөө тамлаж амьдардаг хэмнэл үргэлжилдэг. 

Монголчуудаа л яриад байна шүү. Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгсэн. Энэ бол аливаа юмс үзэгдлийг түүний ил буй хуулиар тайлбарлах, утгачилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол ажээ. Visionary–хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory–сонсголоордамжиж тахиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг. 

Монголчуудын уран сайхны сэтгэлгээ тийм NLP-г хүлээн авах бэлээхэн хөрс нь учраас нийгмийг ч, улс төрийг ч, хүмүүн хоорондын харилцааг ч ямагт бужигнуулж ирсэн. “Эх оронч царайлах” гэх үзэгдэл түгээмэл. “Ард түмэн” л гээд дайраад байхаас цаашаанаа сэтгэ гэвэл мухардана. Гэхдээ явж явж тэр нь монгол хүний цээжинд багтан ядан яваа хорсол бухимдлын гормон–кортизол нь юм. Кортизолоо ард түмний нэр барьж гадагшлуулдаг нэг ёсны эмчилгээ юм. Сэтгэл онгойгоод ялсан баатар шиг мэдрэмж төрөөд, тэр эрчээрээ Сүхийн талбайд очиж цогтой үгсээ урсгаад, сэтгүүлчдийг шавуулаад... орой гэртээ хариад даший шоог!

Нийгэм тогтворгүй, ядууралтай (Ядуурал 35 дахь жилдээ байж байна. Хүн амын 30%-ийн наана цаана) бол бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн нь Монголд ямагт байж ирсэн, гучин хэдэн жил тийм дайсны эрэлд явцгааж байна. Явна чиг. 

Дайсны дүр тойруулсан суртал ухуулга маш хүчтэй. Дургүй бүх хүнээ тийм дайснаар тодруулаад нийгмийн бүх бурууг тохчихно. Дургүй хүн гэдэг нь өөрөөс нь дээр яваа бараг бүх хүн. Атаархлыг нь дэвэргэж байдаг бүгд л орно доо. Гүтгэлэг, хараал зүхэл нь маш үнэмшилтэй гээч. Монголын өнөө цагийн феномена. 

Хараал доромжлол бол нэг ёсны сэтгэл засах эм гээд би дээр хэлчихсэн. Гучин хэдэн жил тийм эмээр хооллон явцгаана. Газар шороогоо ухаж барууныханд зарсан атаат хар олигархжсан мангасын тухай айдсын үлгэр мөхөж өгөхгүй дэвэрсээр нийгмийн хорслыг буцалгачихсан чинь тийм учиртай. Явж явж эх орон газар шороо чухал биш, явж явж баруунаас мөнгө салгаж чадаагүй, мөнгөний хуваарилтаас (тийм хуваарилалт байна гээд итгэчихсэн) хоцорчихсондоо, зарим нь УИХ-д удаа дараа өвдөг шороодсондоо бачимдаад тэсэрч байгаа нь тэр л дээ.

Монгол Улс зах зээл рүү гишгээд 35 жил болоход гэгээтэйгээр урагшлахгүй, эдийн засаг нь ямагт “0” зааж, сүүдрийн “хар эдийн засаг” нь албан ёсны эдийн засагтайгаа дүйцэх хэмжээнд очиж, бүр параллель эдийн засагтай болчихсон. Улс ялзарсан тухай яриа дуусашгүй. Энэ бүхэн нь өнгөрснөө санагалзан, ухарч мөрөөдөх дон, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн Монголын популизмын гавьяа юм. 

Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлж үл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээр бол ерөнхий утгаар маш түгээмэл байна. Монгол хүн урт насалдаг болж байна. Өмнөх нийгэм, 1990 онд халаагаа өгчихсөн социализмд аж төрж амьдралаа залгуулж байсан ахмадууд үй түмээрээ байна. Тэдэн дотор зах зээлийн нийгэмд гундуу яваачууд, эсвэл үр хүүхдээ олигтой хүмүүжүүлж чадаагүйчүүдийг “Хохь чинь” гэж тавлах нь юу юм бэ? 

Гэхдээ тэд голлоод Америк ба Барууны ардчиллыг үзэн ядагчид огтоос буурахгүй байгаа нь нийгмийн үзэгдэл дээр тоглодог популист маневр–эх оронч элдэв хөдөлгөөн, эх оронч ухуулга, хээл хахууль, санхүүгийн луйвар, сонгуулийн луйвраа эх оронч царайлан хийдэг улс төр, бас шагналын асар их хур (одон, медалиар бөмбөгдөж хуурах) буулгадаг гэхчлэн шалтгаануудыг нэрлээд баршгүй. 

Бид яг одоо эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байна. Тэр нийгмийг нийгмийн шинжлэх ухаанд капитализм хэмээн нэрлэмүй. Тэр шинэ капиталист нийгэм эргэлтгүй болсон. Социализм чинь хэзээ ч эргэж ирэхгүй. Горьдсоны гарз. Горьдлого тасрахаас өмнө сайн хараагаад ав! Тэр чинь Таны эрх чөлөө, ардчилал чинь!

Төгсгөлд нь сэдэвт шууд бусаар, гэхдээ нэн хамаатай постоо оруулъя. Ядуусын өлөн нүдний бэлчир болсон (хараал идсэн) тансаг хороололд “Монголын Сингапур сургууль” гэж нээгдсэн байна. Би зургийг нь оруулахдаа фээстээ “Энэ сайн хэрэг. Гэхдээ гэр хорооллын ядуу өрхийн үрсийг бодлогоор энд сургахсан!!!” гэж бичсэнээ дахин давтан уриалъя. Эх орноо дэлхийн энтэй тэнцэх гэрэл гэгээнд үтэр түргэн гаргахсан даа!!!

Д.Баярхүү /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 38 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 48 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 42 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 45 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 46 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 48 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 49 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 54 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 55 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 1 цаг 56 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 1 цаг 58 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 2 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 4 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 5 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 47 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 3 цаг 57 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 3 цаг 58 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 3 цаг 58 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 1 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 3 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top