x

Агаарын бохирдол бууруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дугаартай тогтоол гаргасан билээ. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон.Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг оруулах ажил зохион байгуулж буй. Тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтмол сонсож, холбогдох албаныханд үүрэг өгч байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хуралдааны үеэр "Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах болон борлуулах 533 цэг байна. Бид борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэсэн. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд олгож, шинээр үйлдвэр барих ажил эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалт бүхий газрын зөвшөөрөл найман байршилд олгосон. Өдгөө гурван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар агуулах барихаар ажиллаж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр “Таван толгой түлш” компанийн стандартад нийцсэн сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснийг хэлсэн юм. Тус үйлдвэр нь "Энержи Ресурс" ХХК-ийн Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй.

Тэргүүлэгчид дээрх мэдээллийг сонсоод зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Тухайлбал, иргэд түлш борлуулдаг хүмүүсээр дамжуулан цэгүүдээс өөрсдөө очиж авах уу, эсвэл төвлөрсөн цэгээр худалдах уу гэдэг нь тодорхойгүй учир зохион байгуулалт хийж, ил тод мэдээллээр хангах үүрэг өгөв. Мөн үйлдвэрлэж буй түлшний түүхий эдээс авахуулаад, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Үүний зэрэгцээ хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын байцаагчаар ажиллуулахаар асуудлыг судалж, энэ онд багтаан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 53 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 2 цаг 3 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 2 цаг 3 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 2 цаг 4 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цаг 6 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 8 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 9 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 52 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 54 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 55 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 56 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 4 цаг 1 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 4 цаг 2 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 51 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 52 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 59 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 5 цаг 0 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 5 цаг 3 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 55 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 57 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top