x

Тува улсын ОБГ-тай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газар хоорондын “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г байгуулах ажлын уулзалтыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр, Увс аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга, ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Соднам Владимир Александрович, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн даргын орлогч, дэд хурандаа Игнатенко Иван Александрович, Иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарын улсын хяналт болон урьдчилан сэргийлэх тасгийн дарга Тарыма Юрий Валерьевич нар оролцсон юм.

Талууд ирэх 2019 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2019 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д  гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөөнд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газрын сургалтын төвд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий  аймгийн Онцгой байдлын газрын  аврагч, гал сөнөөгчид болон удирдах албан тушаалтны ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар тусгажээ.

Мөн уулзалтын үеэр  Ховд аймгийн Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа гал унтраах техник хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмж болоод газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судалсан байна.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 48 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 1 цаг 58 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 1 цаг 58 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 1 цаг 59 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цаг 1 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 3 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 4 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 47 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 49 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 50 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 51 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 цаг 56 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 3 цаг 57 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 46 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 47 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 54 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 55 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 4 цаг 58 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 50 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top