x

“Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь...

УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын сайд нараас бүрэлдсэн ажлын хэсэг Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран нэгэн “шинэлэг” гэхээр хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд Даланзадгад хотод зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүд, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийн төлөөлөл, орон нутгийн иргэд оролцов.

УИХ, Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг энэ онд багтаан шинэчлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд үүний тулд иргэд, ААН-үүд, төрийн байгууллагуудаас санал авах ажлыг Өмнөговь аймгаас эхлүүлсэн нь энэ. Өмнө нь манай парламент, Засгийн газар баталсан хуулиа л танилцуулахаар иргэд, олон нийт дээр очдог байсан бол энэ удаад “Бид ийм хуульд ингэж өөрчлөлт оруулмаар байна, та нарын санал ямар байна?” гэж очсон анхны тохиолдол болов.

Тодруулахад, Өмнөговь аймаг бол Монгол Улсын эдийн засаг, төсөвт ихээхэн жин дардаг, уул уурхайн томоохон үйлдвэрлэлүүд төвлөрсөн, хилийн боомтууд олонтой, эдийн засгийн том бүс нутаг. Энэ жил гэхэд Өмнөговь аймаг дангаараа улсын төсөвт 1 их наяд 769 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ийм хэмжээний төсөв төвлөрүүлдэг аймаг өөр байхгүй. Дээр нь энэ төсвийг төвлөрүүлэхэд төрийн худалдан авалт мөн тодорхой хувийг эзэлдэг. Энэ онд жишээ нь тус аймагт 4000 гаруй удаагийн тендер шалгаруулалт, төрийн худалдан авалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ тооны ААН ажил үйлчилгээ гүйцэтгэнэ, тэндээсээ орлого олж, татварын орлого бүрдүүлнэ гэсэн үг.

Тэр ч үүднээс парламент, Засгийн газрын зүгээс уг хуулийн өөрчлөлт дээр санал авахын тулд хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус аймгаас эхэлж, орон нутгийн иргэд, байгууллага, ААН-үүдтэй хамтран эхний хэлэлцүүлгийг хийсэн байх.

Товчхондоо, бидний “Тендерийн хууль” гэж нэрлэж заншсан энэ хууль болон хуулийн хэрэгжилт нь анх батлагдсан цагаасаа л муруй хазгай гишгэж ирсэн. Шалгаруулалтад хамгийн доод үнийг чухалчилдгаас чанар, стандартыг үгүйсгэдэг, цаасан дээрх компаниар тендерт оролцдог, эрх мэдэл бүхий нөхдийн хамааралтай компаниуд л тендерээс хувь хүртдэг, өрсөлдөөнийг хязгаарладаг, үр дүнд нь төрийн үйлчилгээний чанарыг дордуулдаг, иргэдийг хохироодог гэх мэтчилэн. Өмнөх парламентын үед уг хуульд өөрчлөлт оруулсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй, хангалттай зохицуулж чадаагүй гэдгийг иргэд шүүмжилж, хууль тогтоогч нар ч хүлээн зөвшөөрч байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь маш төвөгтэй болсон төдийгүй гомдол хянан шийдвэрлэх хугацаа урт байгаагаас болж иргэдийн эрх ашигт хохиролтой тусч байгаа баримт олон. Тухайлбал, Дархан-Уул аймагт зүрхний стент суулгадаг ангиографийн аппарат худалдан авах тендер зарласан боловч тендерт шалгараагүй компани гомдол гаргаснаар аппаратаа худалдан авч чадалгүй он дуусгасан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж чадалгүй хугацаа алдсан зэрэг харамсалтай тохиолдол цөөнгүй.

Хуулийг өөрчлөх, шинэчлэх ёстой болсон өөр нэг шаардлага нь тендерийн хороо, үнэлгээний хороонд ажилласан төрийн жинхэнэ албан хаагчдын ял эдэлсэн статистик. Маргаан гарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Төрийн албан хаагч эрх мэдлээ ашиглах” гэдэг зүйл ангиар маш амархан яллах нөхцөл бүрдсэн. Төрийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэсний төлөө эрүүгийн ял авах ёсгүй гэдгийг онцолж байгаа тохиолдлууд олон. Энэ мэтчилэн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан, худалдан авах үйл ажиллагаанд оролцсон талууд болон үр дүнг хүртэж байгаа иргэдийн аль алинд нь ялтай, хортой хууль батлаад байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон нэг бус хүн хэлж байна.

Тиймээс шинээр боловсруулах хуулийн төсөл нь нэг талаас төрийн худалдан авах ажиллагааг чанар, үр ашигтай болгох, нөгөө талаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг, үнэлгээний хороонд ажиллаж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдыг хамгаалахад чиглэх ёстой. Төрийн худалдан авах ажиллагааг илүү чанартай, судалгаа хийх боломжтой байдлаар өргөн хүрээнд зохицуулах шаардлагатай гэдгийг Засгийн газрын ажлын хэсгийн дэд дарга, “Хорин минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн ярьж байна.

Жишээлбэл, сүүлийн үед тендерийн шалгаруулалтыг хүний хүчин зүйлээс ангид байдлаар зохион байгуулах, хиймэл оюуныг ашиглах тухай зарим нөхөд ярьж эхлээд байгаа. Төсөөлөхөд, хиймэл оюун буюу дата, өгөгдөлд суурилна гэдэг нь шалгаруулалт зөвхөн тендерийн хороо хүлээж авсан цаасан дээрх баримтаар шийдвэрлэгдэхгүй, зах зээл, үнийн мэдээлэл болон чанар, стандартыг бүрэн хамруулна гэсэн үг байх л даа.  

Мөн гишүүн Г.Ганбаатар “Энэ удаагийн парламентын 82 нь шинэ гишүүн тул ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд илүү боломж олгосон гэж үзэж байна. Хууль сайн болох нь иргэдийн дуу хоолой, амьдралын бодит практикт тулгуурладаг” гэсэн нь бас л нэг өнцөг. Өмнө нь ямарваа тендер, худалдан авалтын дараа “тэр гишүүний, энэ сайдын, тэр даргын эхнэрийн, нөхрийн, дүүгийн, хүүхдийн тийм компани...” гэдэг хов жив, баримт сэлт байнга дагалддаг байсан. Одоо ч хэвээрээ. Тодорхой хэмжээгээр хууль баталж байгаа нөхөд өөрсдийн эрх ашгийг шингээдэг, шалгуураа тавьдаг байсныг үгүйсгэх аргагүй. Тэгээд баталж өгсөн шалгуураар нь тендер шалгаруулахаар шалгаруулсан этгээд нь гэмт хэрэгтэн болж үлддэг. Хууль баталсан нөхөр бол хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.

Энэ мэт буруу жишгийг халахын тулд хуулийг боловсруулсныхаа дараа бэлэн төсөл дээр санал авдаг, эсвэл баталсныхаа дараа шууд тулгадаг биш, харин хуулийг хийхдээ эхнээс нь иргэдээсээ асуудаг, “сонирхол бүхий” гэж нэрлэдэг уг харилцаанд оролцогч этгээдүүдийн саналыг авдаг ийм жишиг тогтвол нийтээрээ “ниргэсэн хойно нь хашгирч” суухаас сэргийлэх юм даа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр гэхэд,

-Маргаан шийдвэрлэх процессийг орон нутагт өөрт нь өгдөг болох

-Тендерт оролцогчдын үйл ажиллагаа явуулсан хугацаанаас илүү чадамжийг нь үнэлэх

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулах хугацааг богиносгох

-Орон нутагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтад магадлал хийлгэдэг болох... гэх мэт маш олон тооны саналыг хуулийн төсөлд тусгуулахаар иргэд, ААН-үүдээс гаргасан байна.

Б.СЭМҮҮН 

 

  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 18 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 19 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 20 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 21 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 17 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 19 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 20 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 22 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 29 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 41 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 42 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 44 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 46 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top