x

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 11-16 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говиор 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна. Оройдоо эрс хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Отрын нутаг Хрлэнбаян-улаан орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 2-нд ихэнх нутгаар цас, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 2-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 49 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 1 цаг 59 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 1 цаг 59 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 2 цаг 0 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цаг 2 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 4 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 5 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 48 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 50 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 51 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 52 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 цаг 57 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 3 цаг 58 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 47 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 48 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 55 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 56 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 4 цаг 59 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 51 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top