Дэлхийн 70 гаруй улсын мэс засалчдаас Монголын мэс засалчид шилдэг 5-д жагсаж байна. Тэд нэг см хүртэлх хавдрыг илрүүлэн оношилж, эмчилж чадаж байна. Харин одоо тэдний ур чадварыг гаргах нарийн техник технологи, цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байгааг Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч, академич н.Баасансүрэн онцоллоо.
2017 онд эмчийн ёс зүйтэй холбоотой 48, 2018 онд 60 орчим гомдол ирснээс нэг л эмчийн асуудлыг ёс зүйн алдаа гэж үзэн шийдвэрлэж, үлдсэнийг нь буцаасан байдаг. Жил ирэх бүр эмчийн ёс зүй, хариуцлага сайжирч байгааг өчигдөр болсон “Мэс засалч эмч нарын чуулга” уулзалтын үеэр академич н.Баасансүрэн нэмж хэллээ.
mnb.mn



