x

Гигерийн бүтээл дэх аймшгийн мэдрэмж

«Гигерийн бүтээл нь бидний  сэтгэл санаанд нэвтрэн балар эртний аймшгийн мэдрэмжийг гижигддэг » хэмээн “Харийн хүн”  киноны найруулагч Ридли Скотт ярьсан байна. Харин Гигерийн хувьд түүний бүтээл нь аймшгийн зүүднээс салах арга байжээ.

«Некроном IV» зураг
Акрил, цаас, мод 100×150 см
1976
Грюйер дэх Гигерийн музейд байдаг

«Одоо би аймшгийн зүүд зүүдлэхээ больсон. Тэднээс намайг ажил минь салгасан юм» гэж 70 настай Гигер CNN телевизид ярьсан байдаг. Өмнө нь тэр хэрэв зургаа зурдаггүй бол галзуурах байсан гэж ярьж байв.  Түүний уран бүтээлийн аймгийн дүрүүд нь үнэндээ ч шөнийн хар дарсан зүүд шиг. Эсвэл зураачийн унших дуртай аймшгийн ном ч юм шиг. Говард Лавкрафтын номын ишлэлийн нэрээр тэр зургийн цомгуудаа «Некрономикон» гэж нэрлэсэн гэнэ.

Зөгнөл аймшгийн “Харийн хүн” нэртэй кино зохиол дээр ажиллаж байсан Дэниел О’Бэннон зураачийн тэр цомгийг найруулагч Ридли Скоттод харуулжээ. Найруулагч сансарын хөлөгт  нэвтрэн нисгэгчдийг хөнөөж байгаа  харь гаригийн хүний ер бусын дүрийг хайж байв. Гигерын «Некроном IV»  цомгийг эргүүлж байгаад хэрэгтэй зүйлээ олсон би ширээнийхээ араас унах шахсан гэж Скотт дурсчээ. Найруулагч Швейцарид очин зураачтай уулзаад харийн этгээдийн дүрийг бүтээх үүрэг өгчээ. Зураач тэр адгуусны хөгжлийн шатыг өндгөөс нь эхлээд өөр биетэд  цацагдаж нэвтрэн үр хөврөл нь хөгжиж тээгчээс бие гүйцсэн этгээд болох хүртэлх үеийг бүтээсэн байлаа. Гигерийн удирдлага дор харийн этгээдийн хувцас, сансрын хөлгийн интерьер зэргийг бүгдийг бүтээсэн ажээ.

Гигер ба түүнтэй хамтрагч нар “Шилдэг визуаль эффект” номинациар “Оскар” авцгаасан байв.

Нигерийн дизайнер Болажи Бадежо харийн нөхрийн дүрийг бүтээж шилдэг жүжигчин болжээ. Тэр хоёр метр гаруй өндөр мөртлөө ихээхэн туранхай байв.

1. Толгой. Гигер сэтгэл зүйч Зигмунд Фрейдын бүтээлд автсан байв. Зураачийн зурагт  үхэл, амьдралын сэдэв холилдон харагддаг. «Некроном IV» цомгийн  дүрс нь харь гаригийн этгээдийн тухай киног бүтээх түлхэц болсныг кино зохиолч О’Бэннон хэлжээ. Тэд хүчирхийллийн өмнөх үзэгчдийн айдас дээр тоглох гэсэн байна.

2. Сүүл. Гигер хүүхэд байхаасаа могойноос айдаг байсан учир  киноны баатраа мөлхөгчийн сүүлтэй болгосон байна. Хувцасны загварыг хийхдээ тэр могойн нурууны ясыг ашиглах санаа авсан байв.

3. Хавиргууд.  Үхлийн сэдэв Гигерийн бүтээлд нэвт дамждаг. Тэр нь кинонд хүний биеийн үйлдлээр дамжин улам ч их айдас төрүүлнэ. Зураачийг зургаан настайд нь эцэг нь бэлэглэсэн хохимойн  толгойгоор айдсаа даран байж тоглодог байсан тухайгаа тэр дурсчээ. Харь гаригийн этгээдийн дүрийг бүтээхдээ Гигер эхлээд баримлын шавар ба хүний  ясны модель зэргээс хослуулан загвар хийсэн байв.

4. Гар. Зураг дахь хамгийн “хүнлэг” эрхтэн. Киноны харийн этгээдэд мангасын хувцас өмссөн хүн тоглосон юм.

5. Нүд.  Харь гаригийн анчны нүүр царайг тэр хүнийхээс огт өөрөөр хийсэн байна. Нүдийг нь хураасан байсан нь тэр этгээд амьтан хохирогчоо хэрхэн хардаг байсан бол гэх аймшгийн сэтгэгдэл төрүүлдэг.

6. Хуяг. Тэр амьтан хорхой шавьжтай зарим талаар адил байгаа нь Ридли Скоттод таалагдсан байв. Харийн анчны бүрхээс нь зарим хэсэгтээ зарим шавьжийн биеийн бүрхүүлийг сануулдаг. Харь гаригийн нөхрийн амьдралын цикл нь өөр шавьжид өндгөө шахдаг зөгийн төрөлтэй адил байсан юм.

7. Шлангууд. Гигер өөрийн баатруудыг биомеханоидууд гэж нэрлэж байв. Зураачийн үзэсгэлэнг зохион байгуулагч Андреас Хирш тайлбарлахдаа Гигерийн зургуудад амьд биетийг хиймэл элементтэй  холбосон байгаа нь технологийн дэвшлээс айсан зураачийн айдас гэлээ. Харь гаригийн  анчны хувцасны загварыг бүтээхдээ зураач «роллс-ройс» машины шлангуудыг ашиглажээ. 

Зураач:  Ханс Рудольф Гигер

1940 он. Швейцарийн Куре хотноо эмийн санчийн гэр бүлд төржээ.

1962-1966 он. Цюррих хотын Туслах урлагийн сургуульд интерьерын ба аж үйлдвэрийн дизайнд суралцжээ.
1968 он. Киноны анхны хувцас бэлтгэв: «Швейцарид хийлээ» төслийн хуягийг хийсэн байна.
1975 он. Хайртай бүсгүй, жүжигчин Ли Тоблерын амиа егүүтгэхийг даван тууллаа.
1976 он. Найруулагч Алехандро Ходоровскийн «Манхан» кинон дээр ажиллав, гэхдээ төслийг дуусгаагүй.
1977 он. «Некрономикон» цомог гаргав.
1978-1979 он. «Харийн хүн»  киноны төсөл дээр ажиллав.
1979-1981 он. Өөрийн ассистент  Мия Бонцаниготай гэрлэв.
1985 он. «Некрономикон II» цомгоо гаргажээ.
1998 он. Швейцарийн Грюйерын Сен-Жермен шилтгээнд Гигерийн музейг нээжээ.
2005 он. Гигерийн  музейн захирал Кармен Мария Шайфельтай гэрлэжээ.
2014 он. Шатнаас унаад Цюррихийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнийг Грюйерт оршуулжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 11 цаг 15 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 11 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 11 цаг 17 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 11 цаг 18 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 11 цаг 19 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 11 цаг 21 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 11 цаг 22 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 14 цаг 22 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 14 цаг 22 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 14 цаг 23 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 16 цаг 21 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 16 цаг 23 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 16 цаг 25 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 16 цаг 25 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 16 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 16 цаг 27 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 16 цаг 35 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 18 цаг 5 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 18 цаг 6 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 18 цаг 8 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top