x

"Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрчээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн ажлын явц 70 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм.

Төслийн ерөнхий инженер н.Эрдэнэсүрэн төслийн явцын талаар мэдээлэхдээ, 2021 оноос барилгын ажил эхэлсэн бөгөөд барилгууд нь 8-21 давхар бүхий бүрэн цутгамал хийцтэй болохыг онцоллоо. Барилга нь доороо газар доорх гарааштай бөгөөд одоогоор дотор инженерийн шугам сүлжээний холболтууд хийгдэж, дотор заслын ажил үргэлжилж байна.

Барилгын онцлог:

  • 8-21 давхар бүхий бүрэн цутгамал хийцтэй.
  • Гадна фасад: 1-3 давхар нь чулуун өнгөлгөөтэй, дээшээ металл хавтангаар бүрсэн.
  • Орон сууцны сонголт:
    • 50.5 м² болон 49 м² талбай бүхий 2 өрөө байрнуудтай.
    • Давхар бүрт 6 айлтай.
  • Зөвхөн орон сууцны зориулалттай (үйлчилгээний зориулалтгүй).

Барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани ажиллаж байгаа бөгөөд тусгай хэв ашиглан цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Инженерүүдийн дүгнэлтээр барилгын бетон хийцийн нягтаршил, чанар өндөр түвшинд хийгдсэн гэж үзжээ.

Мөн тус төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн байгууламж баригдаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 5 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 32 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 34 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 48 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 1 цаг 33 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 5 цаг 6 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 5 цаг 9 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 5 цаг 11 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 5 цаг 13 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 5 цаг 48 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 6 цаг 1 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 6 цаг 6 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 6 цаг 9 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 6 цаг 14 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 6 цаг 25 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 6 цаг 27 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 6 цаг 32 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 6 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 7 цаг 35 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 23 цаг 42 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top