Монголын тувачууд хойд хөршийн Тувагийн БНУ-д зочилж байна. Тэд Тувагийн Тож, Тэрхөл хошууны аж амьдрал, соёл заншилтай танилцаж байгаа юм.
Ийм уулзалт 3 жилд нэг удаа болдог бөгөөд Тувагийн Гадаад харилцааны агентлаг зохион байгуулдаг билээ.
ОХУ-д 263934 тува үндэстэн оршин сууж байгаа бол Монголын Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд аймгуудад 5000, Хятадын Уйгарт 3,3 мянган тува үндэстэн байна.






