x

Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ипотекийн зээл, валютын ханш, инфляцийн талаар тодрууллаа.

-Ипотекийн зээлийн хүлээлт хоёр жил болчихсон байна. Энэ асуудал дээр Үндэсний хороо байгуулсан. Шинээр журам боловсруулна гэсэн. Ямар, ямар өөрчлөлт орж байгаа вэ?

Ипотекийн зээлийг Монголбанк дээр хэрэгжүүлээд явж байна. Энэ зээл эргэн төлөлтөөрөө санхүүждэг. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон. Үүний 800 орчим тэрбум төгрөг нь Монголбанк болон арилжааны банкны хамтарсан эх үүсвэр юм. Хуримтлалын сангаас 500 орчим тэрбум төгрөг жил бүр орж ирж байгаа. Энэ жилийн хувьд ч энэ хэмжээний санхүүжилт гарна гэж хүлээж байна. Ер нь хэвийн явж байна. Эрэлт өндөр байгаа учраас хүлээлт их байна. Ипотекийн зээлийг заавал орон сууц гэлтгүйгээр хашаандаа, амины орон сууцандаа ая тухтай амьдарч болно гэсэн зарчмыг баримталж байгаа.

Хамгийн гол нь хашаандаа хөрс бохирдуулахгүй, утаа гаргахгүй байх ёстой. Хоёрдугаарт, энэ нь өөрөө барилгын стандарт болоод гараад ирэх юм бол үүнийг нь баталгаажуулдаг байгууллага гарч ирнэ. Тэгэхгүй бол ипотекийн зээлийн чинь барьцаа нь орон сууц болдог. Үүн шиг амины орон сууц нь барьцаа болох ёстой.

-Шатлалтай хүү тогтооно гэж байсан. Зээлийн хэмжээ нь хэд байх вэ?

Судалгаа хийгээд Монголбанкнаас тавьж байгаа санал. Яагаад гэхээр зургаан хувь гэдэг бол маш хөнгөлөлттэй хүү. Мөн хотын төвд ийм бөглөрөлтэй нөхцөлд ийм хөнгөлөлттэй зээл зөв механизм мөн үү гэж харж байгаа. Тиймээс орон нутаг, хотын захдаа хөнгөлөлттэй зээл нь байя. Хотын төвдөө болохоор арилжааны нөхцөлтэй. Хамгийн бага хүү нь зургаа, найм, 10 гэж ярьж байна. Арилжааны банкууд өнөөдөр ипотекийн зээлийг 1416 хувиар олгож байгаа. Тэгэхээр хамгийн дээд хязгаар нь энэ гэж ойлгож болно.

-Шинэ журам нь хэзээ батлагдах вэ?

Журам гарчихсан. Тэгэхээр арилжааны банкууд судалгаа хийж байгаа байх.

-Төв банк ипотекийн зээлийг Засгийн газарт өгөх асуудал яригдаад хойшилж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

Одоо эрэлт өндөр байгаа. Энэ үед нь Засгийн газарт шилжүүлбэл манай гаргадаг эх үүсвэр л багасна. Харин эрэлт буурахгүй нь тодорхой. Тийм болохоор тодорхой хугацаанд Монголбанк аваад явж байхаар болсон. Дээр нь Хуримтлалын сан орж ирээд, тэр нь өсөөд явах юм бол тэр үед нь Засгийн газарт шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй.

-Манай улсын валютын нөөц ямар хэмжээтэй байна вэ?

Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллар байна. Энэ бол боломжийн хангалттай хэмжээ гэж үзэж байгаа. Ноднин жилийн нэг сартай харьцуулахад орох урсгал нь 300 сая ам.доллараар дутуу байна. Харин Цагаан сарын дараа эдийн засаг идэвхжээд ирэхээр хэвийн болох байх гэж бодож байна. Ханш ерөнхийдөө тогтвортой байгаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байгаа учраас хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бий болсон. Гадны хөрөнгө оруулалт нэлээд идэвхжих шинжтэй байгаа.

-Цаашид мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага гарах уу?

Нэгдүгээр сарын инфляци 9.6 хувь гэж гарсан. Бидний зорилго бол дээд хязгаар нь найм, зургаа голчтой. Одоо нэгэнт инфляцийн идэвхтэй үе байна. Мөн АНУын ерөнхийлөгч БНХАУын бараанд тариф тогтоож байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт, эрэлтэд нь сөрөг нөлөөтэй. Тэр нь эргээд манайхаас орох экспортын бараа бүтээгдэхүүний үнэ болон хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Дэлхий нийтээр тарифаас улбаатай инфляцийн давлагаа явах магадлал өндөр байгаа учраас энэ онд инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж болзошгүй гэж төв банк харж байгаа. Тэр утгаараа ирэх сарын ээлжит хурлаараа мөнгөний бодлогын хүүг өсгөх байх гэж бодож байна.

-Цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг тарааж магадгүй байгаа. Энэ нь инфляцид нөлөөлөх үү?

Өнгөрсөн 12 дугаар сард эхний ногдол ашгийг тараасан. Нийт 300 тэрбум төгрөг эдийн засаг руу орсон. Үүний нөлөө ч бага зэрэг гарч ирнэ. Яагаад гэхээр бэлэн мөнгөний гаралт учраас ийм байдаг. Тэр утгаараа Эрдэнэс Тавантолгойн дараагийн ногдол ашгийг тараах нь инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Гэхдээ гуравдугаар сард мөнгөний бодлогын хүүг тодорхой хэмжээнд хатууруулах юм бол инфляци эргээд манай зорилтот түвшинд орж чадна гэж харж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 49 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 3 цаг 56 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 6 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 29 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 35 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 5 цаг 2 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 6 цаг 1 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 24 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 31 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 26 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 35 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 35 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 36 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 37 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 38 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 39 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 40 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top