x

Чойжин ламын сүм музейг цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай байна

VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар, Монголын 300 гаруй шилдэг урчуудаар Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулж байсан түүхтэй энэхүү гайхамшигт өв соёлын дурсгалт газруудын нэг тус сүмийн 110 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэхүү сүм цогцолбор нь бүтээгдэн бий болсон цагаасаа монголчуудын сэтгэл оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн юм.

Уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх, соёлын энэхүү үнэт цогцолбор нь Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм.

Сүмд хадгалагдах ном судар, ховор дурсгалт эд зүйлс монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл болох ховор дурсгалд тооцогддог тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор "Шинжлэх ухааны хүрээлэн"-ийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авч байсан түүхтэй.

Эдүгээ Чойжин ламын сүм нь Захиргаа-аж ахуй, Сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн хоёр нэгж, 20 ажилтантай.

Музейн уран барилгын үнэт дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл урлагийн үнэт өв болох 6,000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.

Гэвч энэхүү Улаанбаатар хотын төвд орших түүхэн дурсгалт байгууламж нь өнөөдрийн байдлаар бүтэн хэмжээний цогц сэргээн засварлалт хийгдэх шаардлагатай болсон аж.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "Түүхэн дурсгалт барилга байгууламж нь үргэлж арчилгаа, тордлого, хамгаалалт шаардаж, байнгын сэргээн засварлалтын дор байсаар ирсэн гэж хэлж болно.

Чойжин ламын сүмын тухай эртний судалгаа, архивыг судлахад үе үеийн төр засгийн зүгээс музейд үргэлж анхаарал хандуулж, үйл ажиллагаанд нь тусалж, сэргээн засварлалтын ажлыг дэмжиж, гүйцэтгэж ирсэн нь харагддаг.

Тухайлбал, 1950-1970-аад оны хооронд БНХАУ-аас түүхэн дурсгалт газрын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийг урьж авчруулж, сэргээн засварлуулж, ажиллаж байсан нь харагдсан.

Тэр үеэс эхлэн музейд бага хэмжээний, хэсэг газарт сэргээн засварлалтын ажил хийж ирсэн ч одоо сүм музейг бүхэл цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай бид тулгараад байна.

Манай улсад гэвч энэ талын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтнүүд цөөн байгаа нь ажиглагдаж байна. Харин 1970-аад оны үед "Хуучин сэргээн засварлах газар" гэж байсан ч 1990-ээд онд өмч хувьчлалын үеэр байхгүй болсон нь харамсалтай.

Түүнээс хойш дурсгалт барилгыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг байгууллага, судлаач, түүхч, ажиллах хүчин байхгүй болсон гэж хэлж болно. 

Иймд өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээрээ дурсгалт барилгыг сэргээн засварлах, түүний эрх зүйн орчин, ажлын төсөл боловсруулалт зэргийг судлаач, түүхч, мэргэжилтэн болон оюутнуудтайгаа хэлэлцэн, цаашид ойрын хугацаанд Чойжин ламын сүм музейд гүйцэтгэх цогц сэргээн засварлалтын ажлын талаар хэлэлцэхээр болсонд баяртай байна" гэсэн юм.

Үнэхээр ч манай улсад буй эртний түүхийн дурсгалт газрууд маш олон жилийн турш дахин сэргээн засварт ороогүй, түүнээсээ болж зарим хэсэг нь нурж гэмтэх, удаан хугацааны эдэлгээгүй болсон нь ажиглагддаг. Энэ асуудалд түүхч,судлаач нар мэргэжлийн боловсон хүчин, архитектор мэргэжилтний хэрэгцээ дутмаг, хангалтгүй байдгаас мөн үүдэж түүхэн дурсгалт газрын сэргээн засварлалтын ажил удаашрах хандлагатай байдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.

Сэргээн засварлалтын зөвлөх архитектор, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн багш, Доктор З.Оюунбилэг "Эртний түүхэн уламжлалт барилга, байгууламжийг хадгалан сэргээн засварлах ажилд манай улсын хэмжээнд нийт таван архитекторч бүхий л үйл ажиллагаанд оролцож байна. Үүнээс харахад түүхэн барилга байгууламж, дурсгалт газрыг сэргээн засварлаж, хадгалах үйл ажиллагаа болон түүний боловсон хүчин хэр дутмаг байдаг нь харагдаж байгаа юм.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд дурсгалт барилгыг сэргээн засварлалтын дагуу мэргэжилтэн бэлтгэж буй сургууль эсвэл олон нийтийн байгууллага хараахан байхгүй байна.

ШУТИС өнгөрөгч 2014 онд архитектур мэргэжлийн хөтөлбөрийн шинэчлэлийн үед сэргээн засварлалтын онол ба арга зүй, Монголын архитектурын хэмжилтийн дадлага гэх хичээлүүдийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр энэхүү чиглэлд зарим архитекторч нар дагнан мэргэших боломж, сэдлийг нь нээж өгч байгаа юм.

Сэргээн засварлах ажлаар мэргэших ажилтныг олон улсад бэлтгэж мэргэшүүлэхдээ архитектор мэргэжилтэй хүнийг сэргээн засварлалтын ажлаар цааш нь мэргэшүүлж, бэлтгэх хандлагатай байдаг. Энэ жишиг ч мөн манай улсад бий болж, шингэх боломжтой байгаа юм" гэлээ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 18 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 28 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 38 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 47 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 52 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 57 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 1 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 6 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 8 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 18 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 18 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 19 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 21 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 23 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 24 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 7 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 9 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 10 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 11 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 16 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top