x

Иргэд ирэх зунаас шахмал түлшээ нөөцлөх боломжтой

Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт Баасан гаригт болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар оролцсон юм.

Гол нь шахмал түлшний үнэ түүхий нүүрснээс хямд байх шаардлагатай. Үнэ хямд шахмал нүүрс зах зээлд борлуулагдах бүрэн боломжтой. Энэ зорилгоор өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нээж байна. Жилд 1.2 сая тонн түүхий нүүрсийг нийслэлчүүд хэрэглэдэг. Харин шахмал түлшээр сольсноор 600 мянган тонн болж буурах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолсон байгаа. Ирэх жилийн өдийд үйлдвэрийн шахмал түлш зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ” гэж онцоллоо.

Н.Цэрэнбат: Ирэх онд 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно

Үйлдвэрийн хүчин чадлыг ирэх онд 600 мянган тн-д хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно. Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа юм гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэллээ.

Энэ онд үйлдвэр шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах юм . Эхний ээлжинд хэрэглээнд нэвтрүүлэх, дадалжуулах чиглэлд зорилтот ажлуудаа хийгээд явна гэж үйлдвэрийн зүгээс онцолж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшийг урин дулааны улиралд хямд төсөр үнээр борлуулах, түүхий нүүрсний үнээс доогуур зах зээлд гаргах чиглэлийг өгөв. Иргэдийн хувьд ирэх зунаас шахмал түлшээ нөөцлөх боломжтой юм.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 26 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 36 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 46 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 55 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 1 цаг 0 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 1 цаг 5 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 9 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 14 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 15 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 26 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 26 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 27 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 29 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 31 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 32 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 15 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 18 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 19 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top