x

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хуралдаан боллоо

УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг энэ сарын 3-нд хуралдаж, шинээр бий болж буй нийгмийн зарим харилцаа, тэр дундаа тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулах талаар хэлэлцэв.

Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал
Эрүүл мэндийн яамны RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү “Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага” сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улс дахь үргүйдлийн тархалтыг насны бүлгээр танилцуулж, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний менежмент болон эрх зүйн орчны талаар дурдсан байна.

Гэр бүлийн харилцааны судалгаа
Хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгай, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ нар Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар судалгааны үр дүнг танилцуулав. Судалгаанд орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрх хамрагдсан бөгөөд дараах сэдвүүдийг хамарчээ:

  • Гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцааны онцлог
  • Амьдралын мөчлөг, тулгамдаж буй асуудлууд
  • Уламжлалд хандах хандлага, үнэт зүйлс
  • Ураг төрлийн харилцаа, эрх мэдэл, үүрэг
  • Хүүхдэд ээлтэй орчин, төрийн бодлого, эрх зүйн хэрэгжилт

Гэр бүлийн хүчирхийллийн судалгааны дүн
Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 31.6 хувь буюу 639 хүн сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Хохирогчдын:

  • 37.4 хувь (239 хүн) нь эрэгтэйчүүд
  • 62.6 хувь (400 хүн) нь эмэгтэйчүүд байжээ.

Хүчирхийллийн гол шалтгаанууд нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрүү гэж судалгаагаар тогтоогдсон байна.

Ажлын хэсгийн гишүүд уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 47 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 49 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 51 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 54 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 55 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 57 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 1 цаг 0 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 1 цаг 11 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 1 цаг 12 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 2 цаг 11 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 3 цаг 1 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 3 цаг 5 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 3 цаг 9 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 3 цаг 11 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 3 цаг 34 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 3 цаг 34 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 3 цаг 39 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 3 цаг 43 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 53 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top