x

Хан-Уул дүүрэгт хамгаалах байр барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн (2018.11.27-ны өдөр) хуралдаанаар хамгаалах байрны талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс уг асуудалтай холбоотой товч танилцуулга хийлээ. Мөн Тэргүүлэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Ц.Байгалмаа "Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн хамгаалах байр байгуулах нь зүйтэй. Хан-Уул дүүргийн хамгаалах байр нь эмнэлгээсээ хол. Үүнээс үүдээд иргэд хамгаалах байраар дахин үйлчлүүлэхээс татгалзах байдал үүсэж болзошгүй байгаа юм" гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нийгмийн халамжийг хүртэж чадахгүй байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд олон бий. Ялангуяа харж, хандах хүнгүй олон хүүхэд, эмэгтэйчүүд орхигдож байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах байрны тоог нэмнэ. Хан-Уул дүүрэгт шинээр хамгаалах байр барина. Шаардлагатай төсөв хөрөнгийг шийднэ. Улсын төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй бол нийслэлийн төсөвт суулгана" гэлээ.

Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн хамгаалах байр байгуулахаар боллоо. Тус байр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасны дагуу хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв байх юм. Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, нийслэлийн ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 19 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 28 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 39 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 48 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 53 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 58 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 2 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 6 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 8 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 18 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 18 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 19 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 21 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 23 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 24 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 7 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 9 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 10 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 11 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 16 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top