x

Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь авна" гэх ёстой!

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, стратегийн орд эзэмшигч MCS, МАК зэрэг компаниуд хоорондоо дайтаж байна” гэж шуугиад байна. Харин би өөрөөр харж байна.

Монгол Улс 18 жилийн өмнөөс стратегийн ордуудаа тодорхойлсон. Зургаан жилийн өмнө Үндсэн хуульдаа баялгийн хуваарилалтыг тунхагласан. Нэг жилийн өмнө Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. Үндсэн хууль болоод уг хуулиар стратегийн ордууд бүх ард түмний мэдэлд байх ёстой.

Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын явуулж буй “Ашигт малтмалын стратегийн ордуудын 34 хувийг төрд авна” гэдэг ойлголт үндсээрээ буруу, зүй бус зүйл болно. Чухам ийм учир Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг авна” биш “100 хувь төрд авна” гэх ёстой юм. Тэгээгүйгээс “Л.Оюун-Эрдэнэ хувийн компаниудтай хуйвалдлаа” гэх улс байна. “Л.Оюун-Эрдэнэ болон MSC, МАК компаниудын хооронд тавилттай жүжиг яваад байна” гэж ч хардаад эхэллээ.

Учир нь бүх орд Монгол Улсын буюу Монголын ард түмний нийтийн өмч бөгөөд ордыг ашиглаж буй компаниуд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл л эзэмшиж байгаа юм. Тиймээс “34 хувийг төрд авна” гэдэг нь хэрэг дээрээ 66 хувийг тухайн компанид бэлэглэж байгаа хэрэг. Тиймээс энэ нь авлигыг бүрмөсөн хуульчилж өгч байгаа зүйл болох гээд байна. Лавшруулбал, авлигачдыг шийтгэсэн зүйл огт бус тэдний засаглалыг улам бүр бэхжүүлж, дархалж буй хэрэг болно.

Монголын ард түмэн, эгэл жирийн иргэд уг асуудлыг онол, эрх зүйн түвшинд мэдэж, ойлгохгүй байж болно. Тийм түвшинд мэдэх, ойлгох ч алба үгүй, шаардлага ч үгүй. Харин тэд асуудлыг өөрсдийнхөө нүдээр харж, чихээр сонсож, амьдралын туршлагаараа мэдэж, мэдэрч байгаа юм.

Учир нь Эрдэнэт, Таван толгой зэрэг ордууд 1996 оныг хүртэл Монгол Улсын, Монголын ард түмний нийтийн өмч байсан ордуудаас “төрийн өмчийн” хэмээх нэрээр эдүгээг хүртэл Монгол Улсын, Монголын ард түмний нийтийн өмчид байж ирсэн. Үр шимийг ард иргэд бүгдээрээ, нийтээрээ хүртэж байна. “Төрийн өмчийн” гэх Таван толгойн хувьд ард иргэд хувьцаа эзэмшдэг. Хувьцааныхаа ногдол ашгийг ч дансандаа авч эхэлсэн.

Мөн төрийн өмчийн хэмээх хэлбэрээр энэ мэтээр үйлдвэрүүд ажиллаж болдгийг зөвхөн эдгээр төдийгүй өмнөд, умард хөршүүдээс эхлээд Үндэсний баялгийн сантай (Sovereign Wealth Fund) бүх улс орнууд, түүний дотор Швед төдийгүй АНУ-ын зарим муж улсууд ч тод харуулж байгаа юм.

Чухам ийм байхад яг адилхан 1996 он гэхэд Монгол Улсын, Монголын ард түмний нийтийн өмч байсан ордуудыг нэр бүхий хувь хүмүүс ашиглалтын тусгай зөвшөөрлөөр дамжуулан эзэгнэж, хөрөнгөжин баяжсан. Нийт ард иргэдийг өмч хөрөнгөөс нь хасан хясаж, хоослон ядууруулж буйг хүн бүр харж байгаа. “Төрийн өмчийн мэдэлд байсан бол Эрдэнэт, Таван толгойн нэгэн адил ажиллаж болох төдийгүй, Таван толгойгоос иргэн бүр хувь ашиг хүртэж, дансандаа мөнгө авч байгаа шигээр тэдгээр ордуудаас мөн хувь ашиг хүртэж байх ёстой” гэдгийг ч иргэн бүр мэдэж, мэдэрч байна. Тийм учраас “Яагаад эдгээр ордууд Эрдэнэт, Таван толгойн нэгэд адил байж болохгүй гэж” гэсэн асуултыг хүн бүр өөрөөсөө асууж, өөр зуураа шивнэлдэж байна.

Тэр тусмаа улсын төсвөөр буюу ард түмний хөрөнгөөр хайгуул хийж илрүүлж, нөөцийг нь тогтоогоод үүцлэн хадгалж байсан Таван толгойн Ухаа худаг, Бор толгой гэх мэт, Цагаан суварга зэрэг ордууд Эрдэнэт, Таван толгойгоос ямар ялгаатай юм бэ. Тэр ч бүү хэл үйлдвэрийнх нь овоолго нь хүртэл Эрдэнэт үйлдвэрээс яахлаараа өөр байх ёстой юм бэ. Тэр тусмаа эдгээр ордуудыг ард түмний итгэлийн алба хашиж байсан этгээдүүд итгэл эвдэн, урваж, хашуулсан эрх мэдлийг урвуулан ашиглаж хувьд шилжүүлэн, хувааж авсан байхад яагаад Эрдэнэт шиг онцгой байдал тогтоож хурааж авахгүй одоо болтол үргэлжлүүлж байгаа юм бэ. Бүр ядахдаа, яагаад ард түмний хөрөнгөөр илрүүлж, нөөцийг нь тогтоосон ордуудыг, хувийнхаа хөрөнгөөр, хувийнхаа хайгуулаар илрүүлж, хувиараа нөөцийг нь тогтоосон Оюу толгойн нэгэн адилаар шийдэх ёстой. Үүнийг хүн бүр өөрсдөөсөө асууж, өөр хоорондоо зөвлөлдөж, улмаар асуудал болгох ёстой. Хувиараа эрсдэлээ үүрээд хайгуулаа хийгээд явж байгаа бүх компани ч мөн ингэж асуувал зохино. Мөн “34 хувь” гэдэг нь ч тохиолдлын, үзэмжийн хувь хэмжээ гэдгийг ард түмэн мэдээд байна. Өөрийнхөө хөрөнгийг бусадтай хамтран ашиглахдаа өөрийгөө өртэй болгож, өрөөлийг ашигтай байлгахаар гэрээ байгуулдаг нэг ч тэнэг хорвоо дэлхий дээр байхгүй. Гэтэл Монгол Улсын, Монголын ард түмний өмнөөс тийм гэрээ байгуулсан хүмүүс ямар ч ял зэмлэлгүй, харин баатар болоод явааг ард түмэн мэдээд байна.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрсдөө өдөр бүр шахам уг гэрээний алдаа дутагдал, хор уршгийг ярьж ард түмэнд сануулдаг.

Үнэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндсэн хуулийг мөрдөж, ард түмний эрх ашигт үйлчилж, авлигатай тэмцэж, хууль бусыг таслан зогсоох, шударга бусыг халах зорилготой бол зүй нь:

  1. Хууль зөрчиж олгогдсон бүх (хайгуулын болон ашиглалтын) тусгай зөвшөөрлийг цуцалж, хууль зөрчсөн этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.
  2. Улсын төсвөөр (ард түмний хөрөнгөөр гэсэн үг) хайгуул хийж илрүүлсэн ордыг хувьд ашиглуулах ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёсгүй. Шаардлагатай бол тодорхой ажил үүрэг гүйцэтгүүлэх гэрээг холбогдох этгээдтэй байгуулж болно.
  3. Хууль ёсны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч орд илрүүлсэн нөхцөлд тухайн нөөцийн болон ордын ач холбогдлын үнэлгээний үндсэн дээр орд бүрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой.

Учир нь:

Үндсэн хуулиар Монгол Улсын газар нутаг (territory) хөрсөн дээрх болон хэвлий дэх бүх зүйлийн хамт Монгол Улсын буюу Монголын эдүгээ ба ирээдүйн ард түмний нийтийн өмч (public property) гэдгийг тунхаглаж өгсөн. Энд хувийн өмч (pri­vate property) огт байхгүй, байх ёсгүй. Монгол Улсын газар нутгийн хэвлийн нөөц Монгол Улсын, Монголын ард түмний өмч учраас энд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх (арилжаалах, өвлүүлэх) эрх бүхий хувийн эзэмшил (posses­sion) байх ёсгүй. Зөвхөн нөөц ашиглалтын тусгай зөвшөөрөл (license) байж болох бөгөөд энэ нь богино хугацааны, тодорхой нөхцөлтэй, хязгаарлагдмал эрх юм. Ашиглалтын бүх тусгай зөвшөөрөл ийм л эрх зүйн чадамж хадгалах ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Anhaa (66.181.180.237)
    Tom jijig 5-n tolgoig ajnai baterdene tuunii gar huluudees yaraltai salgaj avmaar bainaa baterdenenii jinhen umdagniih ni us boloh seddorj ih hurald baingiin horoon darga nuguu uls dayar avilga hiideg enhbat ni umnugoviin zasag darga arhi huuhniig ni zuuj guideg ajnai ah ni aaviigaa alaad tolgoig ni avaad ir gevel avaad irj medeh deneedorj dalanzadgad sumiin zasag darga hiigeel haana zarn urj boloh alga daram gazar bna haana hezee buteen baiguulalt nereer tsavchij huvaaj idej boloh tusul tender bna geel shulsee goojuulaad baij bna ene baterdene seddorj nar nuursnii hulgaich arhiviin barimt ustgaj ugui hiisen gazar zarsan avsan ni unen yum bol uuriih ni bolon hamaaral buhii buh hunees ni umch hurungu buhiil yumiig ni huraaj hohirliig ni tuluulen yaliig ni edluuleechee..umnugovi aimgiin ungutei uudtei buhen end tend hashaajuulaad avtsan gazar buhen ednii l hurungu baigaasht...
    2025 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 1 цаг 17 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 1 цаг 18 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 1 цаг 20 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 1 цаг 23 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 1 цаг 25 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 1 цаг 26 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 1 цаг 29 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 1 цаг 40 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 1 цаг 41 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 2 цаг 41 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 3 цаг 31 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 3 цаг 35 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 3 цаг 39 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 3 цаг 41 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 4 цаг 3 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 4 цаг 4 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 4 цаг 8 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 4 цаг 12 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 23 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top