x

Хотын дарга С.Батболд 2019 оны төсвийн төслөө өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг өргөн барив.

Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг хуульд заасан хугацаанд НИТХ хэлэлцэх ёстой. Тийм учраас өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд, 29-ний ээлжит хуралдаанаар эхний хэлэлцүүлгээ хийнэ. Хэдийгээр Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн төслөө өргөн барих хугацаа тулсан хэдий ч та бүхэн цаг наргүй ажиллаж, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэх болно” хэмээв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хуульд заасан хугацааны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалтыг өргөн барилаа. УИХ дээр төсвийн төсөл хэлэлцэх явц Ерөнхийлөгчийн хоригтой холбогдон удааширсан. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүлээн авч, Сангийн яамтай тохиролцон тодорхой төсвийн мэдэгдлийн хүрээнд өөрсдийн төсвөө боловсруулсан. 2019 оны төсөв бол хэд хэдэн зүйлээр онцлог байгаа. Төсвийн орлого нэлээд шахуу төлөвлөгдсөн. Нийслэлийн төсөв голчлон хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Үүнтэй холбоотойгоор орлого шахуу төлөвлөгдсөн. Зарлагын хувьд цалингийн нэмэгдлийг тооцсон. Бусад урсгал зардлыг хэмнэж, илүү зарлага гаргахгүй байх тал дээр хичээн ажилласан. Төсөв байгууллагуудын зарлагыг 2018 оны түвшинд нь байлгана.

Гол анхаарал хандуулж байгаа зүйл бол хөрөнгө оруулалтын асуудал. 2018 онд тавьсан зорилт бол Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэвийн хэмжээнд хүргэх. Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэгийн асуудлыг жил бүр ярьсаар ирлээ. Үүнийг мөр шийдье гэж УИХ, Засгийн газрын түвшинд тохиролцоод ЕБС-ийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жил баригдаж эхэлсэн 100 гаруй цэцэрлэг, 100 орчим сургуулийн барилгыг 2019 онд гүйцээнэ. Мөн 2019 онд Улаанбаатарыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоё гэсэн гол зорилт тавьсан. Ингэхийн тулд явган замын тохижилтыг сайжруулж, зам чөлөөлж, дугуйн замыг бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулж, нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулъя гэсэн зорилт тавьсан.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол хотын хувьд маш чухал зүйл.  Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Суурьшлын бүс багатай хотын хувьд иргэн, ААН-д хэдий хэмжээний газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хэдийг нь дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргийг нарийн тооцож тусгасан.

Хувьчлах эд хөрөнгийн хувьд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг  хотын шинэ төв рүү нүүлгэж байгаатай холбоотойгоор хотын төвд байрлаж буй байшингуудыг худалдаад олсон орлогоороо шинэ байраа барихаар ажиллаж байгаа. Он гармагц дуудлага худалдаагаа явуулах болно.

Концессийн хуульд 2016 онд өөрчлөлт ороод нийслэлд шууд барих, шилжүүлэх концессийн жагсаалт хийхийг хориглосон байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл концессийн зээлийн өрөө дуусгасан. Үүнийг дуусгасны учир нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд итгэл төрүүлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байж болохгүй. Бид 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг дарсан.

Төр өөрөө барих боломжтой сургууль, цэцэрлэг, замыг концессоор бариулах ёстой юу гэдэг дээр анхаарч байгаа. Концессоор төр хувийн хэвшлийн зайлшгүй хамтарч хийх ёстой обьектуудыг оруулах ёстой гэж үзсэн. Цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар, хурал, зөвлөгөөний танхим зэрэг 10 гаруй томоохон барилгыг концессоор бариулахаар оруулсан байгаа” хэмээлээ.

Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаагаар бол арванхоёрдугаар сарын 5-ны дотор НИТХ-аар хэлэлцэн батлах учиртай. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 29-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, төсвийн эхний хэлэлцүүлэг хийнэ гэдгээ НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 18 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 28 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 38 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 47 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 52 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 57 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 1 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 6 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 7 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 18 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 18 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 19 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 21 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 23 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 24 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 7 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 9 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 10 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 11 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 16 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top