x

Ням гаригийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө

Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаагаар нийт хүн амын, насанд хүрэгчдийн 78% нь Ням гарагийн үд өнгөрөхөөс эхлэн ирэх долоо хоногийн ажлын өдрүүдийг бодон тогтмол сэтгэлээр унаж, дургүйлхдэг гэжээ. 

Тэгэхээр завгүй ажлын өдрүүдийн алжаал ядаргаагаа тайлах Ням гарагт ихэнх хүмүүс ажилдаа очих талаар сэтгэл гонсойж суудаг байх нь. Мөн энэ өдөр дуусаагүй ажил, хэлэлцээр, ирэх долоо хоногт дуусгах ёстой ажлын талаар бодож стресст автах олонтаа аж.

Та хэдий ажилдаа дуртай байсан ч Даваа гарагийн стресст нэг л мэдэхэд өртсөн байдаг. Харин амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүс Ням гарагийн гунигтай хэрхэн тэмцэж, бие сэтгэлээ ирэх ажлын өдрүүдэд хэрхэн бэлддэг бол?

Гэр бүл, найз нөхөд ба чухал гэж үздэг хүмүүстэйгээ цагийг зөв өнгөрүүлнэ.  

Тэд ажлын өдрүүдэд элдэв ажилд дарагдаж, энэ хүмүүст бараг л олдохгүй гэдгээ мэддэг. Тиймээс амралтын оройг хайртай хүмүүстэйгээ өнгөрөөдөг. Гэхдээ энэ цагийг зөвхөн тэдэнд зориулна.

Тэд зугаатай зүйл төлөвлөнө.  

Энэ зөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь энэ байх. Зугаатай зүйл төлөвлөснөөр амралтын өдөр урт болсон мэт санагдаж, ирэх Даваа гарагаас илүү ирэх амралтын өдрүүдэд анхаарч эхэлдэг.

Ирэх долоо хоногоо төлөвлөнө.  

Зарим нь Ням гарагийн орой ирж буй долоо хоногийн зорилт, төлөвлөгөөгөө гаргана. Гэхдээ хамгийн гол нь өөрийгөө стресстүүлж, зовоолгүй төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Эс бөгөөс Баасан гарагт энэ ажлыг хийгээрэй.

Тэд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийнэ.

Цэцэрлэгт хүрээлэнд салхилах, теннис тоглох, фитнес зааланд дасгал хийх гээд олон сонголт бий. Хуримтлуулсан хороо хөлс болгож гадагшлуулснаар ажлын идэвх нэмэгддэг.

Хойшлуулж ирсэн ном, нийтлэлээ уншина.  

Тэдний ихэнх нь ням гарагийн орой уншлага хийнэ. 

Хэлсэндээ хүрнэ.  

Хэдий бид амлалт өгч, сэтгэл дотроо бодож явдаг ч хэлсэндээ хүрэх цаг арай л хангалтгүй байдаг. Харин энэ өдрүүд бол амлалтаа биелүүлэх хамгийн таатай үе. 

Тэд амарна.  

Бүтэн нойр, тэжээллэг хүнс хамгийн чухал нь. Таны бие болоод сэтгэлийг эрч хүчээр хангана.

Сайн дурын ажилд оролцоно.

Амралтын өдрийг төгсгөх бас нэгэн таатай арга бол сайн дурын ажилд оролцох. Хангалуун амьдралаас хол тасарсан хүмүүст үйлчлэх нь стрессээ тайлах шилдэг арга. Энэ бол хүн чанараа хадгалж, нийгэмтэйгээ холбогдох боломж мөн нийгэмдээ буцааж хөрөнгө оруулалт хийх боломж.

Өндөр өнгөөр төгсгөнө. 

Яаж ч байсан Даваа гараг болдгоороо болох тул аль болох эерэг зүйл бодох хэрэгтэй. Ням гараг бол ирэх долоо хоногийн төлвийг урьдчилан харах, гэнэтийн зүйлд бэлдэх өдөр. Дээрх бүхнийг хийсний ачаар шинэ өдрийг зөв хөл дээрээ босож эхлүүлнэ.

Ингээд л улам их амжилт гаргана даа!

Biznetwork.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 20 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 30 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 40 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 49 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 54 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 59 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 3 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 8 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 10 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 20 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 20 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 21 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 23 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 25 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 26 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 9 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 11 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 12 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 13 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 18 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top