x

Хүүхдийнхээ дэргэд архи, тамхи хэрэглэвэл хүүхэд үүнийг энгийн хэрэглээ гэж ойлгоно

1-3 НАСТАЙ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн төлөвшиж хөгжөөгүй 1-3 насандаа өөрийнхөөрөө аливаа зүйлийг бодож, тунгааж, хэн нэгнээс үлгэр дуурайлал авч байдаг. 3 настай хүүхэд 25 нас хүрсэн том хүний хэл ярианы 75-80%-ийг ойлгодог. Тиймээс бид хүүхдийн хүмүүжилд хариуцлагатай, болгоомжтой хандах хэрэгтэй.

Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахад хүндрэл гардаг ч аав, ээж 1-3 насны хүүхдийнхээ харилцаа хандлагад үлгэр дуурайлал үзүүлэх нь маш чухал. Энэ нас хүүхдийн хувьд ид хөдөлгөөнтэй, аливаа зүйлийг мэдэж таних гэсэн үе юм.

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИЕЭ ЗОХИСТОЙ АВЧ ЯВАХАД СУРГАХ НЬ

Хүүхдийг олон нийтийн газар авч явах үед болон гэртээ дараах зүйлийг анхаараарай.

  • Гэртээ байхдаа хүүхдэдээ бусдын болон өөрийн орон зай гэж бий гэдгийг ойлгуулах. Түүнийг хүндэтгэх, зөвшөөрөл авч байж үзэж сонирхох зэрэгт хүмүүжүүлэх хэрэгтэй. Та өөрөө ч бас хүүхдийн эд зүйлд хүрэхдээ зөвшөөрөл авч байгаарай. Ялангуяа айлд дагуулан очихдоо мөн энэ зөвлөгөөг хэрэгжүүлнэ. Зарим аав ээж хүүхдээ ойлгохгүй байх гээд тоодоггүй. Гэрийн эзнээс зөвшөөрөл авч байж аливаа зүйлд гарах хүрэх, авах зэрэгт хүүхдэд сонсогдох байдлаар ярилцана. Хагарах, гэмтэх эмзэг зүйлд гар хүрэхийг эрс татгалзах нь зүйтэй. Мөн айлд зочлохдоо болон амралт зугаалганд явахдаа хүүхдэд хэрэгтэй бүхнийг нь авч явах хэрэгтэй. Хөтөвч, тоглоом, хувцас гэх мэт. Хүүхдэд өөрийн хэрэглээг бий болгож сургаарай.

  • Жижиг зүйлс, халуун, хүйтэн шингэн, хурц үзүүртэй зүйлс, давхарласан зүйл, гялгар уут, хутга шөвөг, зэргийг хүүхдээс хол байлгах, өөр олон аюултай байж болох зүйлсийг тайлбарлан сэргийлэх хэрэгтэй. Хүүхдэд халбага, сэрээ, харандаа зэргийг зөв бариулж, хөндлөнгөөс нь хараа хяналт тавина. Энэ үед хүүхэд биеэ хамгаалах, эрсдэлийг тооцоолох зэрэгт суралцана.

  • Хүүхдийг олон нийтийн таагүй харилцаа болон энэ төрлийн орчноос хол байлгаарай. Хүүхдийн дэргэд архи, тамхи хэрэглэхгүй байх. Яагаад байж болохгүй талаар тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд эдгээрийг энгийн хэрэглээ юм байна гэсэн буруу ойлголттой болчих вий. Тэгвэл тухайн хүүхэд өөрөө ч хожим буруу зуршилтай болох үндэс болно. Тиймээс аав ээжүүд онцгойлон анхааралдаа аваарай.

  • Хүүхдийн сэтгэл зүйг бэлтгэх. Үүнд айлд орхих болон цэцэрлэгт оруулах зэрэг асуудлууд багтана. Хүүхдийг өвөө эмээ, хамаатан садандаа орхиж бага багаар танихгүй орчинд дасгах нь чухал. Цэцэрлэгийн талаар үлгэр, ном унших, тэнд дандаа гоё зүйлс байдаг талаар ойлголт өгөөрэй. Хүүхэд аав ээждээ хэтэрхий дасах нь танихгүй орчинд орохдоо стрессд орж, айдастай, тавгүй болоход хүргэдэг. Орчинд дасгахдаа аажуу тайвнаар нөлөөлөөрэй.

  • Аав ээжүүд хүүхдээ ажиглан, юу хэлэх гээд байгаа дохио зангааг мэддэг болохыг хичээгээрэй. Хүүхдэд хийж байгаа үйлдлээ үг яриагаар тайлбарлах, санаа бодлоо хуваалцах, ярилцахад ашиглах зарим үгсийг хэлж өгөөрэй. Түүнийг анхааралтай сонсож, хэлэхийг оролдож байгаа зүйлд нь анхаарал хандуулах нь чухал. Ялангуяа таагүй зүйлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар, тухайлбал ямар нэг аюул тулгарахад аав ээждээ мэдэгддэг дохио зангаа зааж өгөөрэй.

  • 0-1 наснаас эхлэн зөв бие засуулж сургах зөвлөгөөг ч энэ насанд нь үргэлжлүүлээрэй. Хөтөвчинд суулгаж сургахыг мөн энэ насанд нь зааж өгнө. Хүүхдийг тайван бие засуулж сургах нь хүүхдийн зан төлөвт ч нөлөөлдөг. Тодруулбал хүүхэд өөрийн бие организмын асуудлаа тайван шийдэж сурах нь аливаад хүлээцтэй ханддаг хүн болоход нөлөөлдөг байна.

  • Хүүхдийг өөрийгөө хайрлан хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлээрэй. Өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүн орчноо, бусдыг ч хүндэлдэг. Энэ хүмүүжлийг хүүхэд аав ээжээсээ олж авна. Аав ээж биенээ хайрлаж, хүндэлж байгаагаа харуулах хэрэгтэй. Хүүхэд хаана өөрийгөө зөв зохистой авч явахаа мэддэг хүн болохоос гадна бусдыг хайрлаж, хүндлэхийг сурна.

  • Хүүхдийн илэрхийлэх чадварыг хөгжүүлээрэй. Үүнд хүүхэдтэйгээ ярилцах, сонсох нь чухал. Энэ насанд хүүхэд аав ээжийгээ асуултаар дарах нь элбэг. Харин эцэг эх нь төвөгшөөж хүүхдийн ярих, илэрхийлэх хүслийг унтраах нь бий. Энэ нь хожим бусадтай үл ойлголцох, нээлттэй бус байх, дотогшоо хүн болж хувирахад нөлөөлнө. Илэрхийлэх чадвар хөгжсөнөөр хүүхэд нээлттэй харилцах, бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх ухаанд суралцаж байна гэсэн үг. Харин аав ээж нь хүүхэдтэйгээ төвөгшөөхгүй ярилцах, сонсох, цагийг хамт өнгөрөөх, хүүхдийг хүндлэх, ном уншиж өгөх зэргээр энэ чадвар хүүхдэд төлөвших болно.

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

maamuu.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 51 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 56 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 1 цаг 1 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 5 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 9 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 11 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 21 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 21 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 22 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 24 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 26 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 27 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 10 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 12 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 13 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 14 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 19 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top