x

Шинжлэх ухааны салбарын шилдгүүд тодорлоо

Шинжлэх ухааны салбарынхан бүтээж туурвисан ажил үйлээ дүгнэж, алдаа оноогоо цэгнэн ирэх жилийн зорилго зорилтоо тодотгон ярилцдаг уламжлал ёсоороо Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэж байна. Баярын нэгдсэн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэндчилгээ дэвшүүлснийг түүний зөвлөх С.Ганбат уламжиллаа.

Сайдын мэндчилгээнд, “Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээг хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс дэвшүүлье. Манай эрдэмтэд, судлаачид энэ онд бүтээл туурвил, амжилт ололтоор дүүрэн байж, шинжлэх ухааны төдийгүй эх орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадсаныг энэхүү баярын өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдаж 10 гаруй жилийн дотор гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 3.8 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт нь 14 хувь байна. Скопуст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийн тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд батаж байгаа нь манай эрдэмтдийн бүтээлээс 33.0 мянган удаа ишлэл хийсэн байна” гэлээ.

Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлал ёсоор нэгдсэн арга хэмжээний үеэр шилдгүүдээ шагналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаа, спортын яамны 2018 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрын эзнээр “Нүүрсний хими ба технологи” бүтээлээр ШУА-ын харьяа Химийн технологийн хүрээлэнгийн доктор /ScD/ Б.Авид, дэд байрт “Баргын түүх угсаатны зүй” бүтээлээр ШУА-ын харьяа Түүх архелогийн хүрээлэнгийн доктор/PhD/, профессор Г.Мягмарсамбуу мөн “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” бүтээлээр МУИС-ийн доктор /ScD/ Р.Энхбат ахлагчтай баг шалгарч шагналаа гардлаа.

Харин гуравдугаар байрт “Гильберт төрлийн операторын оптималзаагийн судалгаа” бүтээлээр МУИС-ийн харьяа Математикийн хүрээлэнгийн доктор /PhD/ Ц.Батболд мөн “Вольтерийн операторын онолын судалгаа” бүтээлээр ШУТИС-ийн доктор /ScD/ Д.Цэдэнбаяр, “Ургамал тарималшуулах судалгаа” бүтээлээр ХААИС-ийн доктор /PhD/ Х.Жамьяандорж, доктор /PhD/ Х.Баярмаа, судлаач Н.Саарал МУИС-ийн доктор /ScD/ Ц.Цэндээхүү нар тус тус шагнагдлаа.

Тусгай байрт “Ойн нэвтэрхий толь” бүтээлээр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Эрдэмтдийн баг, мөн ШУТИС-ийн доктор /PhD/ Б.Эрдэнэбат, судлаач Н.Батхүү, судлаач Г.Билгүүн нар “Ой хээрийн түймрийг зайнаас тандан мэдээлэх технологийн шийдэл ВВ-Х1” бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.

Шинжлэх ухааны академи болон Дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академийн 2018 оны “Шилдэг залуу судлаач”-ийн шагналаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Монгол Улсын Төрийн шагналт, доктор /PhD/ профессор Ч. Алтаннар, болон Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /PhD/ Д.Гантулга нар тус тус шагнагдлаа.

Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч академич Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 41 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 51 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 56 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 1 цаг 1 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 5 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 9 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 11 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 21 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 21 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 22 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 24 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 26 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 27 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 10 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 12 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 13 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 14 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 19 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top