Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар, маргааш өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 32 метр хүртэл ширүүсч хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 14-16 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 26-28 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө хүйтэрч Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дархадын хотгороор 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Отрын нутаг, Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшиж, Дундговийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
Арваннэгдүгээр сарын 26-наас 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 27,29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 26, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.



