x

Нийслэлийн Байгаль орчны газар шилдгээр шалгарлаа

Байгаль орчны иргэний зөвлөлийн 6 дугаар чуулган өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байна. Байгаль орчны 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус зөвлөлийн 10 жилийн ой мөн энэ өдрүүдэд тохиож байгаа аж. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлон ярилцдаг юм. Энэхүү чуулганаар салбарын шилдгүүдээ тодруулж урамшуулсан байна. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэний зөвлөлөөс үнэлж шилдгээр тодруулжээ.

Нийслэлийн Байгаль орчны газраас 2017, 2018 онуудад хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудаас дурдвал:

Амьтан хамгааллын чиглэлээр

  • Зэрлэг амьтан хамгаалах, асрах төвийг байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа барьж ашиглалтад оруулснаар гэмтэж бэртсэн зэрлэг амьтдын дуудлагаар тусламжийн үйлчилгээ үзүүлдэг болсон.

  • Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлсэн.

  • Ногоон бүсэд анх удаа туруутан амьтдад зориулсан идэш тэжээл тавих биотехникийн арга хэмжээ, “Хавхгүй нийслэл” аяныг хэрэгжүүлсэн.

Нөхөн сэргээлтийн чиглэлээр

  • Туул голын хориглосон бүсэд хайрга олборлосон, хууль зөрчсөн 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан.

  • Налайхын уурхайн нөхөн сэргээлтийг эхлүүлсэн.

  • Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эвдэрсэн газрын иж бүрэн тооллого судалгаа явуулж, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлгэх ажлыг эхлүүлсэн.

Ногоон хөгжлийн чиглэлээр

  • Бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нийслэл хотын авто зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, нийтийн эзэмшлийн авто зогсоолуудад цэнэглэгч станц суурилуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.

  • Барилгын хэмнэлтийн хурдасгуур олон улсын санаачилгад нэгдэж, угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх төслийг хэрэгжүүлсэн.

  • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсруулж УБ хот Парисын хэлэлцээрээс хойш уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний зорилтот төвшинд оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хотуудын нэг болсон.

Байгаль хамгааллын чиглэлээр

  • Байгаль хамгаалагчид интернет хяналтын систем, сансрын холбоо, дрон зэрэг дэвшилтэт техник, технологи, өндөр хүчин чадалтай автомашин, техник хэрэгслийг ашигладаг болсон.

  • Орон нутгийн хамгаалалттай газрууд бие даасан байдлаар хөгжих, идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг орон нутгийн иргэдэд олгох боломжийг нээлттэй болгосон.

  • Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах, ахуйн үнсийг дахин ашиглах, хөл газрын ургамлаар хөрсний чанарыг сайжруулах, бохирдол шингээх өндөр чанартай ургамлын зүйлийг ногоон бүсийн ойжуулалт, тохижилтод ашиглах зэрэг технологийн судалгаануудыг хийж, хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулах алхмуудыг хийж эхэлсэн.

Усны нөөц хамгаалах чиглэлээр

  • Усны хамгаалалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус нүхэн жорлон ашиглахыг хязгаарласан.

  • Туул гол, түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, Газрын албатай хамтран эдгээр бүсэд газар олгох, зөвшөөрлийн хугацаа сунгах явдлыг хориглосон.

  • Нийслэлийн ногоон бүсийн гол горхи, булаг шандны усны чанарт хяналт шинжилгээ хийж, тогтмол ундаргатай булгуудын эхийг дахин боловсруулсан материал ашиглан тохижуулсан.

Зуслангийн хөгжлийн чиглэлээр

  • Зуны улиралд Зуслангийн мэдээллийн төв, иргэдийн оролцоотой Зуслангийн зөвлөл ажиллуулдаг болсон.

  • Ногоон бүсийн ойн модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж үлдээсэн шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэх, зэрлэгшсэн нохой устгах ажлыг тогтмолжуулсан.

  • Зуслангийн бүсээс мал гаргасантай холбогдуулан ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх зорилгоор ногоон бүсэд зөгий үржүүлэх төслийг эхлүүлсэн.

Ой хамгааллын чиглэлээр

  • Модны хожуул болон үндэсний системийг ашиглан үрээр, тарьцаар ойжуулах, амьдралтын хувийг дээшлүүлэх аргыг хотын доройтсон ойд нэвтрүүлсэн.

  • Нийслэлд ой, хээрийн түймэр гарах явдлыг зогсоож, түймрийн хяналт, шалгалт, хариуцлагыг сайжруулсан.

  • Иргэн, аж ахуйн нэгжийн ургуулсан таримал ойг улсын ойн санд худалдан авах нөхцөлийг анх удаа нийслэлд бүрдүүлж, гэрээ байгуулж эхэлсэн байна гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 26 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 36 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 46 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 55 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 1 цаг 0 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 1 цаг 5 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 9 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 14 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 16 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 26 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 26 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 27 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 29 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 31 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 32 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 15 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 18 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 19 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top