x

Оны шилдэг хэсгийн төлөөлөгч О.Мөнхтулга “УАЗ-469” автомашинаар шагнууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо.  

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Өндөр-Улаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга тэргүүн байрт шалгарч, “УАЗ-469” автомашинаар шагнууллаа.

Дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч,цагдаагийн ахмад Г.Дөлгөөн шалгарсан юм. Тэрбээр өмнө жил зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаа ийнхүү бататган, мотоциклийн түлхүүр гардсан юм. Гутгаар байрт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Түргэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Батзориг шалгарч иж бүрэн компьютерийн эзэн болов.

Алба хаагчдыг хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, логик сэтгэлээ IQ чадвар зэрэг мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлдүүлж шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулжээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нарын албаны хүмүүс оролцов.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 20 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 29 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 39 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 49 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 54 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 59 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 3 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 7 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 9 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 19 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 19 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 20 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 22 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 24 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 25 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 8 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 10 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 11 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 12 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 17 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top