Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хоёр өдрийн өмнө шатахууны үнийн өсөлтөөс хамаарч ирэх даваа гаригаас нийтийн тээврийн салбар зогсох эрсдэл үүссэн талаар мэдээлж байсан юм.
Тэгвэл, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ.
Тэрээр “Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Яг хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна. Урьдчилсан байдлаар хувийн хэвшлийн 17 компанид 4.9, нийтийн тээврийн системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна гэсэн, тооцоо бүрэн хийгдэж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэлээ.
Том оврын автобуснууд ирэх даваа гаригаас хэвийн үргэлжилнэ.



