x

АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв

Фото: ИЗВЕСТИЯ/Сергей Коньков

АНУ-ын Конгресс COVID-19 вирус Уханийн лабораториос гаралтай тухай илтгэлийг бэлтгэн гаргажээ. Коронавирусний цар тахлын тухай илтгэлийг АНУ-ын Конгресс нийтлүүлжээ. Түүнд COVID-19 вирусыг Хятадын Ухань  хотын лабораторид  гарган аваад алдсаны улмаас дэлхийгээр тархсан гэж өгүүлжээ.  Гэхдээ уг судалгааг америкийн мөнгөөр явуулжээ. Илтгэлд тэмдэглэснээр, амны хаалт зүүх, зай барих, хөл хорио тогтоох зэргийн   коронавирустай тэмцсэн арга хэмжээ үр дүнгүй байсан гэнэ. Ийм дүгнэлтийг АНУ-ын конгрессменүүд хийжээ.

Вирусний үүслийн талаар юу тодорхой байна вэ?

• Нийтдээ 520 хуудастай илтгэлд өгүүлснээр коронавирус хиймлээр гарган авсан магадлал маш өндөр бөгөөд түүний голомт нь Хятадын Уханийн вирус судлалын хүрээлэн (WIV) бөгөөд SARSтомууны  судалгааг явуулсан биологийн аюулгүй байдлын зохих төвшнийг хангаагүй гэжээ. WIV хүрээлэнгийн ажилтнууд нь 2019 оны намар коронавирустай төстэй өвчнөөр өвчилсөн байв.

• Үүнээс гадна, COVID-19  байгальд байдаггүй биологийн шинж тэмдгийг агуулаагүй ба вирус нь нэгэн  газраас тархсан баына. Ердийн халдварууд хэд хэдэн  голомтыг үүсгэдэг.  Туршлага харуулснаар, ердийн гарал үүсэл нь  хурдан илэрч тодорхой байдаг бол коронавирусний хувьд тэр нь байсангүй.

• Америкийн EcoHealth компани АНУ-ын засгийн газрын гарантыг гүйцэтгэн Уханьд  коронавирустэй төстөй  шинж тэмдэг бүхий вирус бүтээж иржээ. Үүнийг хийж байхдаа аюултай судалгаа хийж буйгаа америкийн  засаг захиргаанд мэдэгдээгүй байв.

• COVID-19 вирус WIV-ээс алдагдсан нь лабораторийн  ажил үйлдлийн  үр дүнд гарчээ. Гэхдээ  аюултай  судалгаа явуулах  заавар нь  аюулыг гаргахгүй байх хэмжээнд хүртэл хийгдсэнгүй байжээ.

Коронавирустай тэмцсэн арга хэмжээнүүд

• Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас  санал болгосон коронавирусний тархалтыг хязгаарлах арга хэмжээг илтгэл шүүмжилсэн байв. Хоёр метрийн зай барих  арга хэмжээ нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдоогүй бөгөөд амны хаалт зүүх  үр дүн нь бас л батлагдаагүй байжээ.

• Урт  хугацааны хөл хорио нь эдийн засагт болон хүний сэтгэл зүйд хор хөнөөлтэй туслаа. Сая сая хүмүүс дадал болсон амьдралаас татгалзсан төдийгүй  тэр үед эмзэг давхрагынхныг  хаягаар хамгаалах хэрэг гарсан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  тогтоосон хил хаасан дэглэм нь олон хүний амийг аварсан арга хэмжээ болсон гэж тооцогдлоо.

• Илтгэлд тэмдэглэснээр Ерөнхийлөгч Жо Байден  сөрөг үр дагаварыг нь тооцоололгүй вакцинжуулалтыг  яаран хийлгэсэн гэв. Жам ёсны дархлаажуулалт тогтохыг  үл тооцсон вакцинжуулалт нь олон сая хүний эрүүл мэндэд тус болохоос илүүтэй хор болсон гэж  илтгэлд үзжээ.

Коронавирустай тэмцэх арга хэмжээний нөлөө

• Коронавирусний цар тахлын үеэр 150 мянган үйлдвэр хаагдсанаас 60 мянга нь дахин нээгдсэнгүй. Тэр бүгд нь  нийлүүлэлтийн гинжин урсгалыг тасалдуулан 1929 оны Их депрессээс хойш үеийн хамгийн өндөр ажилгүйдлын төвшинг гаргав. Холбооны нөөцийн системийн үйл ажиллагаа нь эдийн засгийн ноцтой уналт гаргаагүй ч тэр нь инфляцийг нэмэгдүүлэв.

• Сургуулиудыг хаасан нь  коронавирустай тэмцэх үндэслэлтэй арга хэмжээ болж чадсангүй.  Учир нь хүүхдүүд ралдвар тараагчид биш бөгөөд хүндээр өвчилсөнгүй. Сургуулийг хаасан нь  сурагчдын боловсролд завсардал гаргаад зогсоогүй  өндөр стресс гаргаж, биеийн хүч тэнхээг доройтуулжээ. Боловсролын байгууллагуудын нээлтийг шаардлагатай хугацаанаас хожуу хийлээ.

• АНУ-ын Засгийн газар цар тахлын үеэр  хөрөнгийн хувиарлалтыг хийж чадалгүй үндэслэлгүй зардал ихээр  гаргаж, залилан  болон завшилтыг өдөөж өгөв. Хүн амд туслах хөтөлбөр нь авлигын схемын улмаас $64 тэрбумын алдагдалд хүргэлээ.  Өөр $191  тэрбумын  зальтнууд ажилгүйдлын хуурамч өрөгдлийг ашиглан шамшигдуулжээ. Татвар төлөгчдийн тэр мөнгөний тал хувийг гадаадын  зальтнууд хулгайлан завшжээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 6 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 8 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 13 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 48 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 1 цаг 1 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 5 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 1 цаг 8 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 1 цаг 14 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 1 цаг 24 мин Балбын Ерөнхий сайд огцорч, Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсэв 1 цаг 26 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 1 цаг 32 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 35 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 18 цаг 42 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 18 цаг 44 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 18 цаг 45 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 18 цаг 45 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 18 цаг 46 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 18 цаг 47 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top