x

В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн

Оросын арми хамгийн сүүлийн үеийн дунд тусгалын “Орешник” системийг ашиглан цөмийн цэнэгт хошуугүй, дуунаас хэт хурдан баллистик пуужингаар Днепр хотод цохилт өгсөн гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 

Өчигдөр буюу пүрэв гаригт телевизээр хийсэн мэдэгдэлдээ "Барууны орнуудаас нийлүүлсэн холын тусгалтай зэвсгээр Оросын нутагт хоёр удаа цохилт өгсөн" гэж Украины Зэвсэгт хүчнийг буруутгажээ. Путиний хэлснээр, Украины тал цохилт өгсөн зорилгодоо хүрээгүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ "Тухайн зэвсгийг үйлдвэрлэсэн орны мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр Оросын объектуудад барууны зэвсгээр цохилт өгөх боломжгүй байсан бөгөөд Оросын объектуудад цохилт өгөхөд зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн улс орнуудын эсрэг Орос улс өөрийнхөө зэвсгийг хэрэглэх эрхтэй. Дайныг хурцатгасны хариуд яг ижил арга хэмжээг шийдэмгий авахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэн байна.

АНУ: Орос Украин руу тив алгасагч баллистик пуужин харваагүй

Оросын арми Украины нутагт тив алгасагч баллистик пуужингаар бус, харин дунд зайны тусгалтай баллистик пуужингаар цохилт өгсөн гэж АНУ-ын шинжээчид үзсэн ба энэ тухай AFP, Reuters агентлагууд тус улсын засгийн газрын төлөөлөгчдийн хэлснийг эш татан мэдээлжээ.

Америкийн албаны хүн AFP агентлагт ярихдаа, Днепрт өгсөн цохилт нь Украины эсрэг хийж буй Оросын дайнд "шийдвэрлэх цохилт" болж чадаагүй гэж онцлон тэмдэглэсэн байна.

Украины Зэвсэгт хүчин: ОХУ Днепр хот руу тив алгасагч пуужин харвасан

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө Оросын цэргүүд олон төрлийн пуужин харвасан гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдээлжээ. Тодруулбал, “Кинжал” аэробаллистик пуужин, долоон “Х-101” далавчит пуужин, тив алгасагч баллистик пуужин харвасан байна. 

Украины ажиглагчдын мэдээлснээр, 50 тонн жинтэй, цэнэгт хошуу нь салдаг РС-26 “Рубеж” тив алгасагч пуужингаар Днепрт цохилт өгсөн байна. Уг пуужинг 2000-аад оны дундуур Зөвлөлтийн үеийн загвараар зохион бүтээж үйлдвэрлэжээ. 6000 км хүртэлх зайд буй байг устгах чадалтай энэ пуужинг 2011 онд анх удаа туршиж байв. 

Үүнээс өмнө Украины Зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойш анх удаагаа Оросын нутагт Их Британийн "Storm Shadow", Америкийн "ATACMS" пуужингаар цохилт өгсөн юм. 

Үүний хариуд В.Путин тус улсын цөмийн шинэчилсэн номлолыг баталсан. “Цөмийн зэвсэггүй аливаа улсын зүгээс цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ-ын эсрэг хийсэн түрэмгийллийг ОХУ руу хийсэн хамтын халдлага гэж үзнэ” гэсэн заалтыг оруулсан нь тухайн номлолд оруулсан гол өөрчлөлт ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 18 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 23 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 58 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 1 цаг 11 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 16 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 1 цаг 18 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 1 цаг 24 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 1 цаг 35 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 1 цаг 37 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 1 цаг 42 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 1 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 45 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 18 цаг 52 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 18 цаг 54 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 18 цаг 55 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 18 цаг 55 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 18 цаг 56 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 18 цаг 57 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top