x

Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна

Балтийн тэнгис дэх харилцаа холбооны хоёр шилэн кабельд учирсан гэмтлийн шалтгааныг Балтийн тэнгисийн орнууд шалгаж эхэлжээ. Үүнийг хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байгаа юм. 

Европын албан тушаалтнууд кабелийг гэмтээсэн гэж ОХУ-ыг шууд буруутгаагүй боловч Герман, Польш болон бусад улс хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж мэдэгдсэн бөгөөд Литва улсын Зэвсэгт хүчин уг хэрэг явдлын дараа тэнгис дэх эргүүлийнхээ тоо нэмэгдүүлжээ.

“НАТО болон ЕХ-ны орнуудын эсрэг чиглэсэн Оросын урьд хожид үзэгдээгүй өргөн цар хүрээтэй ажиллагаа эрчимжиж байгаа нь аюулгүй байдалд томоохон эрсдэл учруулж байна” гэж Франц, Герман, Итали, Польш, Их Британийн Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. 

Энэхүү эрс хатуу мэдэгдлийг бүрэн ажиллагаагүй болсон кабелиудтай холбоотой хэрэг явдлыг шалгах ажиллагаа эхэлж буй үед хийжээ. Кабелиудын нэг нь Финланд, Германыг, нөгөө нь Швед, Литва улсуудыг холбодог.

"Орос улс Европ дахь хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоохгүй бол Польш дахь Оросын консулын газруудыг хаах болно" гэж Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский мягмар гарагт тус улсын нийслэлд Европын сайд нартай уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Брюссельд болсон өөр нэг уулзалтын үеэр ийм утгатай мэдэгдэл хийгээд "Эдгээр кабелийг санамсаргүй байдлаар гэмтсэн гэдэгт хэн ч итгэхгүй. Энэ бүхэн Оросоос гарч буй заналтай  уялдах ёстой" гэсэн байна. 

Харин Оросын эрх баригчид Европын дэд бүтцийг хорлон сүйтгэсэн гэж буруутгасныг няцааж, ийм мэдэгдлүүд нь Оросын эсрэг явуулж буй барууныхны мэдээллийн дайны нэг хэлбэр гэж мэдэгджээ.

Кабелиудын нэг нь ням гаригийн өглөө, нөгөө нь 24 цагийн дараа даваа гаригт бүрэн ажиллагаагүй болсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.76)
    иймэрхүү хорлолтыг гагцхүү америк болон барууныхан л хийж чадна
    2024 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 18 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 23 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 58 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 1 цаг 11 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 16 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 1 цаг 18 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 1 цаг 24 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 1 цаг 35 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 1 цаг 37 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 1 цаг 42 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 1 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 45 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 18 цаг 52 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 18 цаг 54 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 18 цаг 55 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 18 цаг 55 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 18 цаг 56 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 18 цаг 57 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top