x

ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа.

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж, дуусган ашиглалтад өглөө. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон ХӨСҮТ-ийн эмч ажилчид оролцов.

ХӨСҮТ-ийн гадна талбайд 11728 м2 талбайг асфалтаар хучиж 194 авто машины зогсоол, 2580 м2 явган хүний зам, 125 ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав, нисдэг тэрэг буух бетонон талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийжээ.

ХӨСҮТ нь нисдэг тэрэг буух талбайтай гурав дахь эмнэлэг болж байгаа юм. Урд нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын эмнэлэгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөх газруудын гадна тохижилтын ажлыг хийх төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн 2018 оны хамгийн сүүлчийн ажлыг өнөөдөр хүлээн авч байна. Хотын зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр хийж буй томоохон ажлуудын нэг. Гуравдугаар шатлалын эмнэлэгүүдийн тохижилт, засварын ажил нь нийслэлд харьяалагддагүй. ЭМЯ-ны харьяа байдаг. Энэ эмнэлгүүдээр үйлчлүүлж буй иргэдийн 60 хувь орчим нь нийслэлийн иргэд байдаг. Тйим учраас бид хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн нээж хэлсэн үгэндээ онцлов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 9 га газартай, 27 байшинтай, 800 гаруй эмч, ажилчидтай томоохон эмнэлэг. Улсын хэмжээнд халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх, түүнийг оншлох, эмчлэх үйл ажиллагааг гардан зохион байгуулах толгой байгууллага. Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын албанаас энэхүү эмнэлгийн маань тохижилтын ажлын зардлыг шийдэж, гүйцэтгэж өгсөнд талархал илэрхийлье. Эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулснаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид энэхүү бүтээн байгуулалтыг цаашид сайн арчилж, хамгаалж авч явах болно” хэмээн ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 32 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 51 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 56 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 1 цаг 1 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 5 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 10 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 12 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 22 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 22 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 23 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 25 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 27 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 28 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 11 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 13 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 14 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 15 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 20 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top