x

Утасгүй сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдны дээд амжилтыг тогтоов

Лондоны их сургуулийн коллежийн (UCL) судлаачид утасгүй сүлжээг ашиглан секундэд 938 гигабитийн хурдаар өгөгдөл дамжуулснаар шинэ дээд амжилт тогтоов

Судлаачид 5-150 гигагерцийн (ГГц) давтамжийн царааг ашигласан нь 145 ГГц-ийн давтамжийн хязгаарыг ашигласан өмнөх амжилтаас тав дахин илүү байна. Энэ технологи нь Их Британид секундэд 100 мегабайтын өгөгдлийг 5G сүлжээгээр татаж авах дундаж хурдаас 9380 дахин хурднаар өгөгдлийг дамжуулдаг тул өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж судлаачид үзэж байна. 

Эл амжилтад хүрэхийн тулд эрдэмтэд радио давтамж, шилэн кабелийн технологийг анх удаа нэгтгэж, уламжлалт утасгүй сүлжээний сул талыг арилгажээ. Тодруулбал, 5-50 ГГц давтамжтай ажилладаг электроник, 50-150 ГГц-ийн цараанд радио давтамж үүсгэдэг фотоникийг ашигласнаар боломжит давтамжийн царааг ихээхэн өргөжүүлж, өгөгдөл дамжуулах ерөнхий хурдыг нэмэгдүүлсэн байна. 

Утасгүй сүлжээ нь ихэвчлэн нарийн давтамжийн цараанд радио долгион ашиглан мэдээлэл дамжуулдаг. Wi-Fi болон 5G хөдөлгөөнт холбоо нь 6 ГГц -ээс бага давтамжид ажилладаг бөгөөд энэ нь өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад учирч байгаа гол бэрхшээл юм.

“Бид эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд өндөр хурдны электроник болон миллиметрийн долгионы фотоник гэсэн одоо ашиглаж байгаа утасгүй хоёр технологийг анх удаа нэгтгэсэн. Энэхүү шинэ арга нь их хэмжээний өгөгдлийг урьд өмнө байгаагүй хурдаар дамжуулах боломжийг олгодог бөгөөд ирээдүйн утасгүй холбоонд чухал ач холбогдолтой” гэж судлаач Жисинь Лю ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 16 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top