x

С.Даваасүрэн гэгч санхүүгийн зах зээлийг элгээр нь хэвтүүллээ

Санхүүгийн зах зээл хамгийн тааламжтай үедээ хөгжих боломжоо алдаж буй шалтгаан ердөө нэг хүнтэй холбоотой болчихоод байна. Монголд ирж лекц уншиж байсан Стэнфордын их сургуулийн дэлхийд алдартай гурван эрдэмтэн “Систем яагаад хямардаг вэ” гэсэн асуултад “Зохицуулалт нь дутахаараа хямардаг” гээд хариулж байсан удаатай. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээл Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэн очсоноос хойш хэл ам тасрахгүй үргэлжилсээр байна. Тодруулбал, С.Даваасүрэн даргатай Санхүүгийн зохицуулах хорооны ажлын үндсэн чиг үүрэг болох зохицуулалт, хяналт шалгалтын дараах арга хэмжээ авагдаагүйгээс болж манай улсын санхүүгийн зах зээлд хямрал үүсэх эрсдэлд ороод байна.    

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн гэж хэн бэ? С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ. Улмаар 2016 онд УИХ-ын даргын захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах болжээ.

Баримт1:
Хөрөнгийн зах зээл бол сайн засаглал, шударга хуваарилалтыг бий болгодог зах зээл. Санхүүгийн зөв зохистой эрүүл тогтолцоог бий болгохын тулд төр засгаас хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжих ёстой. Суурь зохицуулалтын гол байгууллагууд ажлаа сайн хийх ёстой. Тэгж гэмээнэ мэргэжлийн бодлого, шийдвэр салбарт хөгжил авчирдаг. Гэтэл хөрөнгийн зах зээлийн голлох төлөөллийн байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Хороо, түүний удирдаж буй дарга зөв зохистой, мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байна гэсэн гомдол ирсээр байна. Өнгөрсөн жил УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Санхүүгийн Зохицуулах Хороонд шалгалт хийж байжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Ундармаа нарын гишүүд болон Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд багтсан шалгалтаар дараах дүгнэлтийг гаргаж байжээ. Үүнд: Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл”-үүдийг шинэчлэн байгуулж, ажиллуулаагүй бараг хоёр болж байгаа бөгөөд мэргэжлийн холбоодтой өмнөх СЗХ-ноос байгуулсан хамтран ажиллах санамж бичгүүдээ шинэчлэн байгуулаагүй байгааг засах, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлийн индексын тооцоо судалгааны FTSE Russell компанийн Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтаас хассан үндэслэл, шалтгааныг тодруулж, хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны Т+3 системийг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах зэрэг шалгалтын дагуу зөрчлүүдийг арилгуулахаар үүрэг өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл Т+3 системд шилжээгүй. Технологийн шинэчлэлийн асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн байхад Лондонгийн биржид эргэн орж чадаагүй нь СЗХ-ны журам гараагүйтэй холбоотой гэнэ. Анхаарал татсан бас нэг зөрчил нь СЗХ-ны дарга эмэгтэйг даргын хувьд удирдах арга барилдаа шүүмжлэлтэй дүгнэлт хийж, ажил хэргийн талаарх зан харьцааны болон багаар ажиллах ур чадвараа дээшлүүлэхийг УИХ-ын гишүүд С.Даваасүрэнд албан ёсоор анхааруулжээ. СЗХ-ны даргаар ирээд хоёр жил гаруй болж буй С.Даваасүрэнгийн хувийн зан ааш характертай холбоотойгоор олон гомдлууд ирж тасралтгүй ирдэг. Гол нь Монголын бүхэл бүтэн хөрөнгө, санхүүгийн зах зээлийн гол зохицуулалтыг хийж буй энэ хүн УИХ-ын дарга М.Энхболдын гэргийтэй нэг нутаг ус Ховдын гаралтай гэдгээрээ түрий барьдаг гэсэн. Угаасаа СЗХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгож баталсан ч байдаг. Хариуцсан салбараа мэдэрч ажиллаж чадахгүй байгаагийнхаа зэрэгцээгээр СЗХ-ны гишүүдэд мэдээллийг огт дуулгадаггүй, ганцхан өөрөө бүхнийг бие даан шийдэх гэсэн хандлага нь бүр л хэтрээд байгаа бололтой. Ямартаа ч сүүлийн хоёр жилд СЗХ-оос гаргасан бодлого, шийдвэрүүд, тэдгээр нь салбарын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг хүнд суртлаар боймлох нөхцөл байдлыг бий болгосон нь бүх холбоодын ирүүлж буй өргөдлөөс ил харагдана. Тухайлбал, СЗХ нь үйл ажиллагаа явуулахдаа хууль бус шалтаг, шалтгаанаар иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг буцаах, шийдвэрлэхгүй удаашруулах, компаниуд өсч дэвжиж, IPO гаргах хүсэлт өгөхөд хэдэн сар жилээр хүсэлтийнх нь хариуг ирүүлдэггүй байна. Ажлын 30 хоногийн дотор хариу өгөх ёстой гэж байгаа боловч даргын хамаарал бүхий танил талгүй бол наад зах нь 3-6 сар, нэг жил хүлээх нь энүүхэнд гэнэ. “Зоос гоёл” ХК гэхэд IPO гаргах хүсэлтээ өгөөд 300 гаруй хоног буюу бүтэн нэг жил хариугаа авч чадаагүй байх жишээтэй. Мөн нэгэн компани СЗХ-ны хүнд суртлаас болоод цаг хугацааны хайчинд орж IPO гаргаж чадаагүй жишээ олон бий. Түүнчлэн С.Даваасүрэн даргатай холбоотойгоор ирүүлсэн гомдлын мөрөөр шалгахад ажлын албанаас мэргэжлийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан, танил тал, мэргэжлийн бус баг бүрдүүлсэн зэрэг асуудал ч бас хөндөгдөж байжээ.

Баримт 2:

Жил гаруйн өмнө шалгалт хийгдэж дээрх холбогдох зөрчил, алдаа дутагдлыг засахыг үүрэг болгосон боловч энэ байдал одоо хүртэл засраагүйгээр барахгүй улам гаарсан бололтой. Бүр санхүүгийн салбарыг элгээр нь мөлхүүлэх шахам байдалд оруулжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн бүх оролцогчид СЗХ-ны дарга С.Даваасүрэнг “эсэргүүцэж” хамтран ажиллах боломжгүй гэдгийг ил, далд ярьцгааж байна. Тэр бүү хэл “Жайка”-гийн хэрэгжих байсан төсөл С.Даваасүрэн хатагтай түрэмгийн ааш, ажлын арга барилаас болж хэрэгжих боломжгүй болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы индэр дээрээс “С.Даваасүрэн та өөрийн хувийн зан характераас болж бүхэл бүэн хэрэгжиж байсан Японы техникийн төслийг зогсоож болохгүй” Салбарт гарч байгаа зөрчил гомдол тасралтгүй ирж байна. Санхүүгийн зохицуулах хорооны байдал ийм байгаа болохоор эрсдэл гаралгүй яахав дээ” гэж зэмлэн хэлж байжээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан саяхан “Монгол Улс одоо саарал жагсаалтад байгаа.  ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу  хар жагсаалт руу орохгүйн төлөө бид ажиллаж байна. ФАТФ Монгол Улсыг гурван үндсэн зүйл, шалтгаанаар буруутгаж байгаа. Үүний нэг шалтгаан нь Монголд 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоо байна. Энэ бүхэнд хяналт тавьдаг газар байхгүй  гэсэн  шалтгаанаар бидний хар жагсаалт руу оруулах боломжтой байна гэдэг зүйлийг хэлж байжээ.

С.Даваасүрэн гэх даргын харгайгаар Японы техник туслалцааны төсөл хэрэгжих боломжгүй болсон хариуцлагыг хэн үүрэх вэ. Лав алдаа гаргасан гэж С.Даваасүрэнд хариуцлага тооцсон зүйл алга. Тэр бүү хэл С.Даваасүрэн СЗХ-ны тогтоолыг дур мэдэн өөрчилдөг хуулиас давсан том эрх мэдэлтэн. Ажлаа хийж чадахгүйгээс болж Монголын эдийн засгийг унагаж буйг харсан мэргэжлийн хүмүүс санаа зовниж аргаа барахдаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт хандсан байгаа юм. Д.Дамба-Очир гишүүн албан бичгээр хариуг өгөхдөө “УИХ-ын даргын захирамжаар СЗХ-нд шалгалт явуулсан. Тус байнгын хорооны харьяалалтай УИХ-ын гишүүдээс санал, шүүмжлэл хэлж, үүрэг чиглэл анхааруулга өгсөн болно” гэсэн хариуг өгчээ.  

Хоёр жил даргаар ажиллахдаа С.Даваасүрэнтэй холбоотой гомдол тасрахгүй үргэлжилж байсны харгай Монголын эдийн засаг дээр сүүдрээ эхнээсээ тусгаад эхэлж байх шиг байна. Хадгаламж зээлийн хоршоод дампуурч, иргэдийн хармайг хоослох аюул иржээ. Тухайлбал, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоо нь анх 1996 онд байгуулагдаж байсан анхдагч хоршоонуудын нэг. 1500 гишүүнтэй, 7 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй. “Монкорд хадгаламж, зээлийн хоршоо”-г үйл ажиллагаа нь доголдсон гэдгийг анх өнгөрсөн 2017 онд СЗХ-ны дотоод хяналт, шалгалтаар тогтоосон байдаг. Гэвч үүрэг даалгавар өгч, мэдэгдэл хүргүүлэх төдийгөөр өнгөрүүлжээ. Гэтэл 2018 оны долдугаар сард дахин шалгалт явуулсан боловч бодит байдлыг хорооныхоо гишүүдэд мэдээлэлгүй  нуун дарагдуулсан байна. Тус ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч үйл ажиллагаа явуулж хадгаламж татсаар байгаа нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болоод зогсохгүй дахин нэмж хохирогч бий болох нөхцөлийг бүрдүүлсээр байгаа аж.  Өнгөрсөн аравдугаар сард “Монкорд хадгаламж, зээлийн хоршоо”-ны бүх гишүүдийн ээлжит хурал болсон боловч СЗХ-ны зүгээс төлөөлөл байлцаагүй гэнэ. Хамгийн ноцтой нь “Монкорд” ХЗХ дампуурч магадгүй байгаа талаар мэдээллийг СЗХ-ны дарга болон бусад цөөхөн албан тушаалтаны хүрээнд л мэдэж байж. Гэтэл бодит байдлыг саяхнаас СЗХ-ны бусад гишүүд мэдэж, мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг болж.  Уул нь СЗХ-ны дарга болон нийт долоон гишүүнийг УИХ-аас томилдог, хамтын шийдвэр гаргадаг байгууллага боловч бодит байдал дээр С.Даваасүрэн гэдэг нэг хүний эрхшээл дор удирдлагаар явж ирсэний үр уршиг нь ингэж илэрчээ. Тухайн үед хохирсон иргэд СЗХ-нд очиж өргөдөл, гомдлоо тавих гэсэн боловч хүлээж авахгүй байсан гэнэ. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо болон зарим их хурлын гишүүдэд хохирч байгаа иргэдийн гомдол очиж, УИХ-ын чуулган дээр энэхүү асуудал яригдсаны дараа СЗХ сая нэг ажлын хэсэг байгуулж ажиллаж эхэлсэн байна. Үүнээс гадна зарим нэг ХЗХ-дын нөхцөл байдал ч бас сайнгүй байгаа гэнэ. Хадгаламж зээлийн хоршооноосоо эхлээд Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой олон ноцтой асуудлууд яригдаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй нэг даргын явцуу удирдлага, ажлын чадвараас шалтгаалж салбар унаж мэдэхээр байна. Учир нь СЗХ, Монголбанк гэх мэргэжлийн байгууллагуудыг салбартаа ажиллаж байсан туршлагатай, салбараа мэддэг хүн зайлшгүй ажиллахгүй бол эдийн засгийг тэр чигээр нь унагах эрсдэл бий юм. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зохицуулах хороо ингэж зах зээлээ мэдэрч ажиллаагүйгээс бол үндсэндээ зах зээлээ боомилох эрсдэлд байна. Эдүгээ тус салбарт тэр дотроо үнэт цаасны зах зээлд хийх зүйл маш их байна. Татварын тухай багц хууль, Валютын тухай хуульд СЗХ-ноос санал хүргэж салбараа тэлүүлэх саналыг хүргэх хэрэгтэй байгаа. Монголд яагаад хөрөнгө оруулагч ирэхгүй байна вэ гэвэл татварын орчны тодорхойгүй байдал, валютын алдагдал, шүүхийн тодорхойгүй байдал гэсэн үндсэн гурван шалтгааныг хэлдэг. СЗХ-ноос хоёр ч асуудлыг шийдвэрлэж болно. Яагаад вэ гэвэл хөрөнгө оруулагчид хувьцаанд хөрөнгө оруулалт хийх асар сонирхолтой байдаг. Гадны улс орнуудад үнэт цаасны зах зээлээ хөгжүүлэхийн тулд ноогдол ашиг, ханшийн зөрүүнээс олсон ашгийн татварыг тэглэх, татвар авахгүй байх зэрэг зохицуулалтыг хийсэн байдаг. Гэтэл манай улс олон улсынхтай харьцуулвал харьцангүй жижиг зах зээлтэй мөртлөө хөрөнгө оруулагчыг оруулж ирэх биш харин гаргах гэсэн хатуу нөхцөлтэй зохицуулалтыг хийсэн байгаа нь засахаас өөр аргагүй юм. Манай улс банкинд хадгаламжийг валютаар авахыг зөвшөөрдөг хэрнээ биржийн хүлээн зөвшөөрөгдсөн хувьцааны зарим арилжааг төгрөгөөс бусад хөрвөх валютаар шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтыг хуульд тусгаж өгч болно. Жишээ нь, “Говь” ХК-ийн арилжааг хөрөнгө оруулагч ам.долараар худалдаж аваад буцаагаад амдоллараар зарж ашгаа хийж, чөлөөтэй гарч, орж болно. Заавал төгрөгөөр авах шаардлагыг тулгаад ирэхээр буцаагаад долларын ханш өсчих эрсдэлтэй гэж үзээд хөрөнгө оруулагчид тэр болгон орж ирэх сонирхолгүй байдаг. Энэ мэт зах зээлээ мэдрээд хийх ажил өмнө их бий Санхүүгийн зохицуулах хороонд. Санхүүгийн зах зээлийг тэлэх ажлыг тус хороо хийх үндсэн үүрэгтэй.Тиймээс санхүүгийн зах зээл анхнаасаа зөв бүтэцтэй байх ёстой. Гэтэл зах зээлийг тэлэх бус хумих бодлого барьж, аж ахуйн нэгж компаниудад хүнд суртал гаргаж байгаа нь ямар учир байна вэ. Хүнд суртал, эзэн ноён мэт ганцаар захирах хүслийн цаана авлига, өөртөө тал засуулах зам жим байхыг үгүйсгэх арга алга. 

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (202.9.43.55)
    Зохицуулах нэртэй энэ олон зохицуулдаггүй хороодыг татан буулга болоод байсан юм одоо болж л таараа
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Бадарч (66.181.166.136)
    энэ мэрэгжлийн холбоод гэж дураараа дургидаг байгаад эмх цэгц ороод ирэхээр их бачуурч байх шив. Хуучин шигээ найрлацгааж чадахаа болихоор бухимдаад ийм юм хэвлүүлжээ. Номыг нь үзээд ногоотой шөлийг нь уусан ийм мэдлэг чадвартай дарга өмнө нь энэ салбарт байгаагүй л дээ. Холбоодтойгоо нийлж хор хийсэнгүй гээд дайрч байгаа юм байна. Хэдхэн хүн л ард нь байгаа шдэ. Энэ хүний тууштай байдал хэдхэн тооны луйварчдын эрх ашгийг хязгаарлаж хөрөнгийн зах зээлийн идээ бээрийг шахахаар амь нь тэмцээд дайрч байгаа юм байна. Браво өшөө сайн ажиллаад өг.
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • oyun (202.126.89.6)
    hunuu ajliin chadbart 10 ih tom oksford ch togsood hamaarahgui ter chin zahiin maliin hashaand l bj baidag ed shuu,,, hunee zub olj tabij baildaa
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 21 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 41 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 50 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 55 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 1 цаг 0 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 4 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 9 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 11 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 21 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 21 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 22 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 24 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 26 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 27 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 10 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 12 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 13 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 14 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 19 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top