x

Талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгийг дахин цацна

“Боловсрол” телевизээс цаг бусаар, харамсалтайгаар амь насаа алдсан “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэнийн хэрэгтэй холбоотой мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд: 

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч цаг бусаар, харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотой гарч буй олон төрлийн, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд албан ёсны мэдэгдэл хүргүүлж байна.

Талийгаачид тохиолдсон явдалд “Боловсрол” телевизийн уран бүтээлчид төдийгүй “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч, оролцогч, нийт багийнхан гүнээ харамсаж байгааг юун түрүүнд дахин илэрхийлье. Бид энэхүү харамсалтай үйл явдал болсныг мэдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл талийгаачийн гэр бүлийнхэнтэй байнгын холбоотой байгаа болно. Таалал төгссөн гэсэн мэдээг авмагц телевиз болон нэвтрүүлгийн багийнхны төлөөлөл ар гэрийнхэнтэй нь очиж уулзан эмгэнэл илэрхийлсэн юм.

Бид талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэвтрүүлгээ зогсоон завсарласны дараа гэр бүлийнхнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу харилцан ярилцаж талийгаачийн дүрсийг хасахгүйгээр дахин цацаж эхлэхээр болсон.

Хэргийн учрыг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд үнэн шалтгааныг илрүүлж эцсийн дүгнэлт гарахыг гэр бүл болон телевизийнхэн бүгд хүлээж байгаа. Энэ хугацаанд эх сурвалжгүй, худал хуурмаг мэдээлэлд автан телевизийн багийнхан, шүүгч, нийт уран бүтээлчид, гэр бүлийнхнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд халдаж байгаа үйлдэл нь хэрээс хэтэрч байгаад туйлын харамсаж байна.

Цаашид телевиз, нэвтрүүлгийн багийнхныг үндэслэлгүй гүтгэх, худал мэдээлэл тарааж гэр бүлийнхнийг нь үл хүндэтгэх зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно.

Тодруулбал, нэр бүхий сошиал суваг болон мэдээллийн сайтуудаар ор үндэсгүй, баталгаат эх сурвалжгүй мэдээлэл тархаж байгаа тул зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэх болно. Иймд үзэгч та бүхэн уг хэргийн дүгнэлт эцэслэн гараагүй байхад төрөл бүрийн таамаг дэвшүүлсэн сэтгэгдэл бичиж бусдын нэр хүндэд халдах улмаар худал мэдээлэлд автаж цааш түгээхгүй байхыг телевиз болон талийгаачийн ар гэрийнхний зүгээс хичээнгүйлэн хүсье. 
Хүндэтгэсэн: Боловсрол телевиз, талийгаачийн гэр бүл" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 21 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 30 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 40 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 50 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 54 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 59 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 3 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 8 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 10 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 20 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 20 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 21 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 23 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 25 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 26 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 9 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 11 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 12 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 13 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 18 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top