x

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ба нэр дэвшигчид: Хэн ялах вэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит 60 дахь удаагийн  сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд явагдана. Тус орны 47 дахь ерөнхийлөгч болохоор Дональд Трамп,  Камала Харрис хоёр өрсөлдөж байна.

Трамп эсвэл Харрис: Хэн нь Америкийн сонгуульд ялах вэ?

Ардчилсан намаас  нэр дэвшигч нь Камала Харрис. Тэр эмэгтэйн өрсөлдөгч нь бүгд найрамдахч Дональд Трамп.

Бүх нийтийн санал хуралт явагдахад үлдсэн цөөн хоног дотор шинжээчдийн таамаглал,  боцоологчдын дүгнэлт хоорондоо нэлээдгүй ялгаатай байна. Ерөнхийлөгчийн сунгааны эхэнд  илүү олон нэр дэвшигчидтэй, харин Ардчилсан нам Жо Байденыг Камала Харрисаар солиогүй байхад бүгд найрамдахч Дональд Трамп ба ардчилагчдын төлөөлөгчдийн  боломж бараг л адилхан байлаа. 

Гэтэл Байден, Трамп хоёрын эхний халз мэтгэлцээний дараа Байдены  чансаа эрс унаад Ардчилсан нам нэр дэвшигчээ сольсон. Харрисыг олонд нэртэй ардчилагч нар тухайлбал,  экс ерөнхийлөгч Барак, тэргүүн хатагтай асан Мишель Обама нар дэвжив.

Камала Харрис кампаниа  идэвхитэй  явуулж, өөрийн өрсөлдөгчтэй мэтгэлцээн явуулах зэргээр байдлыг өөрчилж эхлэв. Гэтэл сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр Трампыг буудсан нь мөн өнөөгийн дэд  ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлүүд нь  түүний ялах боломжийг  ноцтойгоор унагалаа.

Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөндөө  хүнсний бүтээгдэхүүний үнэд улсын хяналт тогтооно гэснээс нь болж  Харрисыг “коммунист хүүхэн” гэж нэрлэх болов. Бүгд найрамдахчуудын  баг боломжтой тохиолдол бүрд  Ардчилсан намын  нэр дэвшигч “мэдэгдэл бүртээ орооцолдон” өөрийн намтраа худал хэлэн Трампын санаа  болон насаар нь дайрч  давшилж байна гэх болов. Үүний зэрэгцээ, Харрисыг шүүмжлэгчид тэр одоо яагаад  санал бодлоо хэрэгжүүлэхгүй байна вэ гэсэн асуудлыг их тавих болжээ. Энэ хүн  чинь одоо  дөрөв дэх жилдээ Америкдаа хоёр дахь том хүн дэд ерөнхийлөгч биш бил үү?

Трамп, Харрис  өөрсдийн “хоёр дахь номераа” аль эрт үзүүлсэн. Сенатор Жеймс Дэвид (Жей Ди) Вэнс мужийн захирагч Тим Уолц хоёрын мэдэгдэл, мэтгэлцээн бүгд найрамдахчуудад  сайн оноо өгөв. Трамп-Вэнс хослолын амжилт нь  БНН-ын намын нэр дэвшигчид бас нэг халдах оролцлогыг гаргаж ирэв. Харрисын  тун тааруу болсон ярилцлага  Fox News-ээр цацагдаж  бас  өрсөлдөгчид нь сайнаар нөлөөлөв.

Нэр дэвшигч нарын боломжийг бооцооны агентлаг тухайлбал, Polymarket  хэрхэн үнэлэв:

  • Трамп-60% гаруй, түүнд $750 саяас илүүг тавьжээ,
  • Харрис-35% гаруй, зөвхөн $470  саяыг түүний төлөө тавьжээ.

Аравдугаар сарын эхээр Байден – Харрис хоёрын өнөөгийн засаг захиргааны  тун тааруу үйлдэл ардчилагч нарын боломжийг эрс унагалаа. Хэд хэдэн сүйрлийн шуурганы  АНУ-ын холбооны засгийн газар өчүүхэн нөхвөр олгож хэлмэгдэгчдэд ноцтой тусалсангүй. Гэтэл Украины дэмжлэг хэвээр.

Нэр дэвшигчид ялсан нөхцөлд юу амлав

Олон нийтийн санал асуулгууд тэдний хоорондын зөрөөг өчүүхэн гэж гараад байгаа. 

Нэр дэвшигчдийн хөтөлбөрүүд аль эртнээс тодорхой. Гэхдээ энд гол заалтуудаас танилцуулья. Камала Харрисын баг  сүүлийн жилүүдийн Жо Байдены бодлогын үндсэн санаануудаас илүү их ялгаатай либераль хөтөлбөрийг хийжээ. Дараах санаануудад гол  хандлагаа чиглүүлжээ:

  • Цэргийн бодлогодоо Харрис АНУ-ын армийг дэлхийн хамгийн хүчирхэг болгох, Украин, Израиль хоёрт  үргэлжлүүлэн туслахаар амлаж байна;
  • Дунд ангийн хүчээр эдийн засгаа сэргээж, өсч буй инфляцийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнийг засгийн хяналттай болгох ба бага, дунд орлоготой гэр бүлд хөнгөлөлттэй зээл олгож,  олон тооны америкчуудын эмнэлэгийн өрийг тэглэнэ;
  • Харрис  дөрвөн жилийн дотор  гурван сая шинэ байр сууцыг бариулан өөрийн анхны байр авч байгаа хүмүүст $25 мянган доллар өгнө гэж амлав;
  • Нийгмийн өргөн цар хүрээтэй шинэчлэл явуулж үр хөндөлтийн бүх хориг саадыг арилгаж, буу зэвсэг хадгалаж, биедээ авч явахыг хориглоно.

Харин Трамп өөрийн ээлжид өмнөх “Америкийг дахин агуу болгое” уриан доороо ажиллаж байна. Түүний гол санаа бодолд:

  • Цагаачлалын хямралтай хатуу тэмцэн нийтдээ  20 сая орчим хууль бус цагаачдыг нутаг буцаах бөгөөд Мексиктэй хилийн хяналтаа чангатгана;
  • Хүйс солих талын бүх шинэ дүрэм журмыг хүчингүй болгоно;
  • Орос, Украин хоёрын сөргөлдөөнийг хоногийн дотор зогсооно;
  • Бензины үнийг буулгах бөгөөд заавал цахилгаан машинд шилжинэ гэсэн  шийдвэрийг өөрчилнө..

АНУ-ын  Ерөнхийлөгчийн 2024  оны сонгуулийн сонгогчдоос авсан санал асуулгууд

Янз бүрийн санал асуулгууд өөр өөр үзүүлэлттэй. Тухайлбал, The New York Times сонины графикаар хоёр нэр дэвшигчдийн  хоорондын зөрөө  дээд зэргээр ойртжээ. Асуугдагчдын 49% нь Харрис ялна гэдэгт итгэлтэй бол Трампын төлөө 47% мөн тэгж хэлэв. Rasmussen Reports санал асуулгаар, Трампт 50% санал өгнө харин Харрисын төлөө 47% дэмжлэгээ хэлжээ.

Америкчууд биш зөвхөн  сонгогчдын коллеги л  Ерөнхийлөгчөө сонгоно

Бидэнд америкчууд  Ерөнхийлөгчөө  хэрхэн сонгодог нь сонирхолтой байж болно. Хоёр зууны турш АНУ  ерөнхийлөгчөө хоёр шаттай  сонгуулиар сонгож ирэв. Эхлээд америкчуудын ихэнх болох бүртгэлтэй сонгогчид санал өгнө. Тэд хувиараа санал хураах цэгт эсвэл шуудангаар урдчилан саналаа өгдөг.

Гэхдээ америкчууд биш  зөвхөн  сонгогчдын коллегийн бүрэлдэхүүн л  Ерөнхийлөгчийг сонгоно. Арваннэгдүгээр сард санал хураалт явагдахаас өмнө тус орны Ардчилсан нам, Бүгд найрамдах нам мужууд ба Колумбиа  тойргийн  сонгогчдын  төлөөлөгчдийн жагсаалтыг  гарган өгөх ёстой. Сонгогчид  нэр дэвшигчдээс хэн нь илүүтэйг сонгон нэрнийх нь өмнө тэмдэглэнэ. Тэдний тоог  муж бүрт тооллох ба энд ялагч бүхнийг авна гэсэн  зарчим үйлчилдэг. Ялсан муж бүрээс  намын төлөөллийг  төлөөлсөн  сонгогчдын коллегийн гишүүд тодорно. Харин Небраска, Мэн мужууд бол хоёр намын тэнцүү тооны төлөөлөгчдийг   гаргадаг.

2024  оны арванхоёрдугаар сарын 17-нд  тэд  өөрийн мужуудад саналаа өгнө.  Гэхдээ мужуудын тал хувийн  төлөөлөгчид  нийт сонгогчдын  хүслийг барьдаггүй. Тэдний саналыг  Конгресст хүргүүлнэ. 2025 оны нэгдүгээр сарын 6-нд  америкийн конгрессменүүд  саналын үр дүнг батлахаар цугларна.  Сонирхолтой нь  эцсийн баталгааны гарын үсгийг  АНУ-ын Сенатын дарга нэг үгээр энэ удаа нэр дэвшигч бөгөөд дэд ерөнхийлөгч Камала Харрис зурна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд  тушаалдаа орох ёстой.

Далан сая гаруй сонгогч урьдчилан саналаа өгчээ

Арваннэгдүгээр сарын 5-ны  бүх нийтийн санал хураалтын өмнө 70 сая гаруй америкчууд саналаа урьдчилан  өгсөн тухай Флорида мужийн их сургуулийн  нийтлүүлсэн мэдээнд өгүүлжээ

Гарсан тооллогоор  саналаа урьдчилан өгөх эрхээ  70.053.286 оршин  суугчид эдэлсэн ба тэдний 37,4  сая нь санал хураах байранд, 32,6  сая орчим нь шуудангаар саналаа өгчээ. 

Нью-Йорк хотын сонгогчид дээд зэргийн идэвхитэйгаар  аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд  саналаа урьдчилан өгч байна. Энэ тухай гадаадын сурвалжлагч нарт Нью-Йоркын  Сонгуулийн комиссын гүйцэтгэх захирал Майкл Райан түүний орлогч Винсент Игнизио нар ярьжээ.

Вашингтон мужийн Үндэсний гварди ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  аюулгүй байдлыг хангахад хотын хууль хяналтынханд туслана гэж  бүсийн захирагч Жей Инслийн сайтад өгүүлжээ. Гварди арваннэгдүгээр сарын 4-7-ны хооронд  блэн байдалд байна гэж  мэгдэлд хэлжээ.

Олон тооны чинээлэг америкчууд сонгууль өнгөрүүт гадаадад явахыг хүсч байна

АНУ-ын олон тооны чинээлэг хүмүүс сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал гарахаас айж байна гэж CNBC телевиз мэдээлэв.

Баян чинээлэг гэр бүлийн хуульчид ба туслагчид  гадаадад нэлээдгүй хугацаанд амьдрах  сонирхолтой байгааг хэлжээ. “Бид өмнө нь ийм их эрэлттэй тулгарч байсангүй” хэмэн  гадаадад амьдрах  ажил хэрэг хөтөлдөг Henley & Partners  бүлгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Доминик Волек  CNBC телевизид ярьжээ. Түүний хэлснээр  өөр оронд очих  хүсэлтэй  хүмүүсийн тоо өмнөх оныхоос 30%-иар нэмэгджээ.

Arton Capital компанийн мэдээгээр АНУ-ын саятнуудын 53% нь сонгуульд хэн ялахаас үл хамааран  хэсэг хугацаанд гадаадад  гарахыг хүссэн байв.

Сонгуулийн өдөр сонгогчдыг төөрөгдүүлсэн "мэдээллийн шуургатай" байх гэнэ

Brian Snyder/Reuters

Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд  сонгуулийн санал хураалтын өдөр  худал мэдээлэл ихээр цацагдана гэдэгт бэлтгэж байна хэмээн британийн Financial Times сонин мэдээлэв. Америкийн  мэдээний хэсгүүд энэ өдөр ихээхэн худал мэдээлэл цацагдана түүний эсрэг хэрхэн  зогсох бэлтгэл ажилдаа гарсан гэж сонин  бичив.

М.Цогт

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 4 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 47 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 59 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 4 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 1 цаг 7 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 1 цаг 12 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 1 цаг 23 мин Балбын Ерөнхий сайд огцорч, Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсэв 1 цаг 24 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 1 цаг 30 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 1 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 33 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 18 цаг 40 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 18 цаг 42 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 18 цаг 43 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 18 цаг 44 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 18 цаг 44 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 18 цаг 45 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй
Top