x

Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллахаар боллоо

ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хоёр хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол мөн мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн чиглэлүүдээр санал солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Үүнд, Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үүний тулд орос хэлний багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх, хүүхэд залуусын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах, түрүүлсэн болон амжилт үзүүлсэн хүүхдүүдийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах тал дээр хоёр яам бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн хоёр улсын хооронд Засгийн газрын түвшинд хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ОХУ-ын олон улсын “Артек” зуслан, Монгол Улсын “Найрамдал” олон улсын зусланд хүүхдүүдийг амраах талаар мөн ирэх онд болох Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сард хоёр орны хүүхэд залуучууд оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тодорхой тохиролцоонд хүрлээ.

Тус улс 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бие даасан хуультай болсон бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгох 1664 сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх тусгай хөтөлбөр, стандарт байдаг байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг ОХУ-д бэлтгэж ирсэн тогтолцоог сэргээн идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж энэ хүрээнд туршлага судлах, манай улсад хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр, стандартыг нэвтрүүлэх талаар тодорхой зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил орхигдчихоод байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг ОХУ-д тасралтгүйгээр сургаж бэлтгэх, тусгай хэрэгцээт боловсролын талаар үе шаттай хамтарсан сургалт зохион байгуулах, үүнд ерөнхий боловсролын багш нараас гадна цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар тохиролцсоноор энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 17 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 27 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 37 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 46 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 51 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 56 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 0 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 5 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 6 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 17 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 17 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 18 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 20 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 22 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 23 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 6 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 8 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 9 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 10 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 15 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top