x

"Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдвээр хуралдлаа

Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын 60 жилийн ойн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд “Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдэвт онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 30 гаруй илтгэл ирснээс өнөөдөр 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер Л.Эрдэнэбат “Манай байгууллага нь бүс нутаг, хот, тосгоны төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр байнгын судалгаа хийх чиг үүргийнхээ хүрээнд хот байгуулалтын өнөөгийн төлөв, чиг хандлага олон улсын болон манай улсын хэмжээнд ямар түвшинд байгааг уг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхийг зорьсон. Цаашид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон олны хүртээл болгохын сацуу оновчтой санал, дүгнэлтийг бодлогын түвшинд тусгахаар зорьж байна” гэв. 

“Престиж инженеринг” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Миний хувьд уг хуралд хот төлөвлөлттэй холбоотойгоор үерийн хамгаалалтын байгууламжийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваан авч үзэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Тодруулбал, 1966 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн хамгаалалтын байгууламжийн талаар тусгаж өгч байгаагүй талаар нэгдүгээр үе шатанд дурдсан. Харин хоёрдугаар үе шатанд 1966 оны үерийн дараа хот төлөвлөлтөд Туул, Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөгөөг боловсруулж, 1990 он хүртэл хэрэгжүүлсэн талаар авч үзсэн. Гуравдугаар үе шатанд 1990-2023 он хүртэлх цаг хугацааг тодотгон, шинэ суурьшлын бүс бий болсноор үерийн хамгаалалтын байгууламжийг үгүй хийж, Улаанбаатар хотыг эрсдэлтэй байдалд оруулсан талаар тусгасан. Эцэст нь 2023 оноос хойш “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын байгууламжийг хамгаалах, бусад инженерийн байгууламжтай холбох санал, шийдэл үр дүнтэй хэрэгжиж буй талаар гаргаж ирсэн юм” гэлээ. 

Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Архитектурын салбарын ахлах багш  Н.Нарантуяа “Би “Улаанбаатар хотын гоо зүйн үзүүлэлт судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Орон зайн уран сайхны шийдэл нь хот төлөвлөлтөд чухал ач холбогдолтой зүйл хэдий ч манай улсад орхигдсон сэдвүүдийн нэг байдаг тул уг сэдвээр судалгаа хийсэн. Цаашид хот төлөвлөлтийн чиглэлийн судлаачид энэ төрлийн судалгааг хөндөх, иргэдэд мэдлэг, мэдээлэл, ойлголтыг өгч, бодлого төлөвлөлтөд тусгах, улсын комиссоос барилга, байгууламжийг хүлээн авахдаа гоо зүйн үзүүлэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлсэн” хэмээв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 3 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 1 цаг 52 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2 цаг 0 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2 цаг 1 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2 цаг 2 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2 цаг 4 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 3 цаг 38 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 3 цаг 43 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 3 цаг 44 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 46 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 3 цаг 47 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 5 цаг 21 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 5 цаг 44 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 5 цаг 51 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 5 цаг 57 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 6 цаг 0 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 6 цаг 39 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 7 цаг 4 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 7 цаг 26 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 7 цаг 28 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top