x

Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо

Өнгөрсөн хоёр хоногт үргэлжлэн орсон цасны улмаас зам засварыг ажлыг зогсоож, ирэх хавар үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэв. Гэхдээ энэ шийдвэр тийм амар гарсангүй.

Тодруулбал, Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гаригийн орой хааж, авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ явцад замын тэгш байдал алдагдаж, долгион үүссэнийг иргэд олон нийтийн сүлжээнд зураг хөрөгтэй нь тавьж, шүүмжилсний дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад эвэртэн туурайтангууд газар дээр нь ажиллажээ. Замын хөлдсөн эсэхийг нүдээр үзэж, гараар имэрч, шүдээр мэрсний эцэст энэ шийдвэрт хүрчээ.

Ингэснээр өнгөрсөн найм, есдүгээр сард хичээл сургуулийн ажилтай давхцан эхэлж, бүтэн хоёр сар нийслэлчүүдийг гацаасан зам засварын ажил арай гэж зогслоо. Нэг ёсондоо нийслэлчүүдийг тэнгэр ивээлээ.

Харин Замын хөгжлийн газрын даргын хувьд овойж, товойгоод хөлдчихсөн замынхаа "тэгш бус байдал, үүссэн долгионыг" (бас их гоёоор хэлнэ ээ, тэрийгээ) засах хүндхэн ажил үлдлээ. Хэрэв нар гарвал, цас орохгүй бол засна даа л гэсэн байна. Гэвч өдийд нар гарлаа гарлаа гээд өдөртөө ч нэмэх хэм рүү орохоо больсон хойно юу л бол.

Ер нь бол шөнөдөө хасах хэм рүү орсон үед зам засварын ажил хийж болдоггүй гэдгийг зам тавьж байгаа компаниуд бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч хотын дарга Х.Нямбаатар "11 дүгээр сард багтаж зам засварын ажлыг дуусгана" гэж муйхарласаар байгаад хүний хөдөлмөр, төсвийн хөрөнгөөр тоглоод дуусгаж байгаа нь энэ ажгуу. Зам засах ч гэж дээ, байгаа зам дээрээ өнгөн хучилт хийгээд тэр нь хүйтэнд барьцалдахгүй хаван үүсээд, хонхойж гүдийгээд хөлдчихсөн л хэрэг шүү дээ.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Хэрвээ Энхтайвны гүүрнээс шавж эхэлсэн цемент нь шөнөдөө хөлдөөд дошийчихоогүй бол Х.Нямбаатар дарга ирэх сарын 1 гэхэд зам байтугай Зайсангийн хуучин гүүрийг нураагаад, жинхэнээсээ "цусыг нь холих" байлаа. Одоо хоёр эгнээ гүүрэн дээрээ багтахгүй байгаа Зайсангийнхан нэг гүүрийг нь нураачихвал бүтэн баларна биз дээ. Аз болж тэнгэр хангай нийслэлчүүдийг ивээж, зам засварын ажлыг ирэх хавар хүртэл зогсоов шүү. Эсвэл "гүүрийн ажил тусдаа" гэж зүтгээд нэгмөсөн "цусыг нь холих" хүн юм болов уу?!

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 31 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 3 цаг 20 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 3 цаг 27 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 3 цаг 29 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 3 цаг 30 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 3 цаг 31 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 5 цаг 6 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 5 цаг 11 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 5 цаг 12 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 5 цаг 13 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 5 цаг 15 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 6 цаг 48 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 7 цаг 11 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 7 цаг 18 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 7 цаг 25 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 7 цаг 27 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 8 цаг 6 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 8 цаг 31 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 8 цаг 54 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 8 цаг 55 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top