x

Хан-Уул дүүрэг ангилагдсан дахивар хог хаягдлаа тээвэрлэж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Энэ хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхэллээ. Тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн Лхагва, Бямба, Ням гарагт тогтсон газрын байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм. 

Эхний ээлжинд ангилагдсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулжээ. Тухайлбал 1 дүгээр хороонд Эрэл хотхон, Наран хотхон, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, 2 дугаар хороонд 65-р цэцэрлэг, 3 дугаар хороонд дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр Лхагва гарагт Шил, лааз, Бямба гарагтхуванцар, гялгар уут, Ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна.

 

Бид ахуйн хэрэглээнээс гарч буй бүх хатуу хог хаягдлаа булж устгах нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог.

Хэрэв иргэд хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг албаныхан уламжилж байна. 

Хан-Уул дүүрэгт байрладаг аж ахуйн нэгж, байгууллага иргэн та хогоо хаяхдаа зөв ангилж хэвшвэл дээр дурдсан олон өвчлөл, бохирдлоос сэргийлэхээс гадна иргэн хүний үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. 

“Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахивар хог хаягдлаа тогтмол тээвэрлүүлж хэвшихийг уриалж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 18 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 27 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 37 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 47 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 52 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 57 мин Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой 1 цаг 0 мин Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 5 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 3 цаг 7 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 3 цаг 17 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 3 цаг 17 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 3 цаг 18 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цаг 20 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 3 цаг 22 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 3 цаг 23 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 5 цаг 6 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 5 цаг 8 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 5 цаг 9 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 5 цаг 10 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 5 цаг 15 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top