x

Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна

"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО хамтран “2024-2025 оны өвөл, хаварт бэлэн үү” ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар нэгдсэн уулзалтыг өчигдөр (2024.10.17) “Пума империал” зочид буудалд зохион байгуулжээ. 

Өнгөрсөн жилийн зудад 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсныг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ үеэр мэдээлсэн байна. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж илгээжээ. 

Иймд өвлийн бэлтгэлийг эртнээс хийдэг болох, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэхэд, малчид ч хувийн бэлтгэлээ сайн хангах, хүүхдийнхээ хичээлийг таслуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг ОБЕГ-ын дэд дарга хэлсэн байна. 

Тухайлбал, өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байсан нь судалгаанаас харагджээ. Зудын үеэр Онцгой байдлын алба хаагчид 138 мянган километр замыг туулж, зам даваа гаргаснаар эцэст хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн байна. 

Манай улсад зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Тухайлбал, 1999-2002 онд хатуухан зуд болж байсан. 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал, 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал, 2001-2002 оны зудад 7 аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон мэдээ бий. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсад зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн зуд болж 9,7 сая толгой мал хорогдон, 526 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

Боловсролын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцолсон байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадахаас аргагүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөж байна. Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан нь 8 аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Тэдний олонх нь залуу гэр бүл байдаг учир залуу малчдын тоо цөөрч байна. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан байдаг” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 18 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 4 цаг 7 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 4 цаг 14 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 4 цаг 16 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 4 цаг 17 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 4 цаг 18 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 5 цаг 53 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 5 цаг 58 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 5 цаг 59 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 6 цаг 0 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 6 цаг 2 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 7 цаг 35 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 7 цаг 59 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 8 цаг 5 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 8 цаг 12 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 8 цаг 14 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 8 цаг 53 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 9 цаг 18 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 9 цаг 41 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 9 цаг 42 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top