Онцгой байдлын ерөнхий газрын томилогдсон ажлын хэсгүүд орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн Онцгой байдлын газар, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг Өвөрхангай, Орхон, Ховд, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ажиллаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.











