x

Цаснаас хамгаалах хашааг “Тэрбум мод” хөдөлгөөнд ашиглах боломжтой

Японы “Цаснаас хамгаалах хашаа” төслийг хэрэгжүүлбэл автозамын салбар гэлтгүй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ч зөв зохистой ашиглах боломжтой юм байна.

Цаснаас хамгаалах хаалт хашлага нь зам дагуу тарьсан мод, суулгацыг цасан шуурга, хүчтэй салхи шуурганаас хамгаалж, хэвийн ургахыг нь дэмжих юм. Тус бүтээгдэхүүнийг ашиглан манай улсад тулгарч буй олон асуудлыг хамтран шийдэж болохыг тус төслийг санаачлагчид ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзах үеэрээ тэмдэглэв.

ТНБД С.Батболд Японы бизнес эрхлэгчдийн нэг “Рикен коогёо” ХХК, Монголд хамтран бизнес эрхлэх “Монгол Эко констракшн”, “Бадрах булаг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийн зорилго, ач холбогдлыг сонирхон, замын эвдрэл гэмтэл, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд “Цаснаас хамгаалах хашаа”-г хэрхэн ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Японы Хоккайдо мужийн Riken буюу “Рикен коогёо” ХХК-ийг 1955 онд байгуулсан бөгөөд салхи, цасны хамгаалалтын хаалтыг төлөвлөлтөөс эхлээд үйлдвэрлэл, худалдаа хүртэлх шатанд хийж гүйцэтгэдэг байна. Тус хаалтыг ган хавтангийн материалаар, салхины хурд хүчийг сааруулах, замын аюулгүй байдлыг хангах, цасан шуурганаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг багасгах зорилгоор хийжээ. Японд өвөл хэдий дулаан ч Хоккайдо, Тоохокү, Хокүрикү зэрэг цас их унадаг бүс нутагт өвлийн турш замын аюулгүй байдлыг хангахад энэхүү хамгаалалтын хашлага, хавтанг ашигладаг байна.

Төслийн багийнхан “Цаснаас хамгаалах хашаа”-г манай улсад мөн адил зам, тээврийн салбарт цаснаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг багасгах, жолоочийн аюулгүй байдлыг хангахад ашиглах боломжтойг танилцуулаад, хашлагыг мод, ган хослуулан хийдэг учир эдэлгээ удаан, чанар сайн, монголын байгаль цаг уурын өвөрмөц байдал, авто замын зохион байгуулалт, дэд бүтцийн бодлоготой уялдуулан хөгжүүлбэл олон талын ач холбогдолтойг онцолжээ. Тухайлбал, өвлийн улиралд манай орны ихэнх нутгаар цас орж шуурснаас орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зам, даваа хаагддаг. Тэгвэл цаснаас хамгаалах хашаа нь замыг цас, салхи шуурганаас хамгаалах технологийн шийдэл болох судалгаа шинжилгээ, туршилтыг зарим аймаг, орон нутгийн удирдлагатай хамтран хийж байгааг тус яам мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 23 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 29 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 37 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 39 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 49 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 51 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 55 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 58 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 41 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 44 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 50 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 20 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 41 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top