Улаанбаатар хотод авто зам засварын ажил үргэлжилж байна.
Сонгуулийн маргааш буюу 11-ний бямба гаригийн орой 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг хааж, замын засвал шинэчлэлийн ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС