x

АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын USAP-CMA хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтад амжилттай хамрагдлаа.

Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэв.

Улмаар ICAO-гаас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ батлаад буйг дуулгалаа.

Олон улсын байгууллагын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтын дагуу мөн Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар энэ оны 4 дүгээр сарын 26-нд байгуулсныг мөн мэдээллээ.   

Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд байгуулагдан орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. 

АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн энэ оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, IASA-гийн аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.

Түүнчлэн алсын зайд буюу АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр ширхэг “Боинг-787-9 Dreamliner” агаарын хөлгийг МИАТ ТӨХК оруулж ирсэн. Эдгээр хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй аж.

Олон улсын үйл ажиллагааны аудитын болон аюулгүй ажиллагааны 3 үе шаттай шалгалтын үйл явц, дүн болон хоёр талын харилцан хамааралтай холбоотойгоор одоогоор манай улсаас АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг товлох, тодорхой хэлэх боломжгүй байгааг хэллээ.

ИНЕГ-ын удирдлага олон улсын нислэгийн чиглэл, нислэг үйлдэх давтамж нэмэгджээ. Тодруулбал:

  • Монгол Улс, БНСУ-ын хооронд 7 хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг,
  • Монгол-Японы хооронд 7 хоногт 20,
  • Монгол-Турк улсын хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.  

 

​​​​​​​Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 51 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top