x

Орчин үеийн хамгийн үнэтэй зураач эмэгтэй

Одоо 48 настай Женни Савиль амьд сэрүүн зураач эмэгтэйчүүдийн дундаас хамгийн өндөр үнэтэй зурагтай зураач болжээ. Британ эмэгтэйн “Propped” нэртэй зураг Sotheby’s дуудлага худалдаагаар $12,4 сая долларын үнэ хүржээ. $3,2 саяас эхлэн дуудагдсан худалдаа 10 минут үргэлжлэн нэрээ нууцалсан хүний ялалтаар төгсөв.

Зураач бүсгүй Женни Савилийн тухай

“Propped” зураг нь одоо амьд сэрүүн зураачийн өөрийн хөрөг юм байна.

Зурагт Женни Савиль өөрийн нүцгэн хөргийг зурсан ба хөлд нь хурц үзүүртэй шаахай л өмсгөжээ. Францын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Люс Иригарейн эссэнээс зураг дээр ишлэн бичсэн байгаа. Зургийн баатар эмэгтэй  биенд нь уусан шингэж байгаа гэрлийн шон дээр суужээ. Савиль уг зургаа 1992 онд зураад олонд таван жилийн дараа үзүүлсэн юм. Тэр үед Лондоны хаантны уран зургийн академид “Sensation” нэртэй  үзэсгэлэнг гарган Чарльз Саатчийн цуглуулгаас үзүүлэн дуулиан тариж байжээ. Чарльз Саатчийн цуглуулгад Дэмьен Херстын формальдегид дахь акул, Трейси Эмины “Миний унтсан бүгд” инсталляци орж байлаа. Сонирхолтой нь “Propped” зургийг ерээд онд  Саатчи $7 мянгаар авч байжээ.

«Propped», 1992.

Sotheby’s дээр дээд амжилт тогтоогоод, Женни Савиль америк зураач эмэгтэй Кэти Ноландын өмнө оржээ.

Энэ аравдугаар сар хүртэл Кэти хамгийн өндөр үнэтэй орчин цагийн зураач эмэгтэй байлаа. 2015 онд Christie’s дуудлага худалдаагаар түүний “Bluewald” баримал $9,8 сая доллараар зарагдсан байна. Хөнгөн цагаан хавтангаар Ноланд Жон Кеннедийг хөнөөсөн Ли Харвард Освальдын баримлыг бүтээсэн аж. Алуурчны амнаас Америкийн далбаа цухуйж байгаар дүрслэгджээ.  

«Bluewald», 1989.

"Женни Савиль Залуу британ зураачдын бүлгийн (YBA) лидерүүдийн нэг"

Харин түүний зураг нь YBA группын ажиллуудын төсөөлөлд нэг их таарахгүй байгаа гэнэ. Савиль өөрийн уран бүтээлээ тосон будгийн бие галбирийн уламжлалд зориулжээ. Британ зураач бүсгүй Кембриж хотноо багш нарын гэр бүлд төржээ. Уран сайхны анхны алхам нь 1992 онд хийгдсэн байжээ. Нэгэн ярилцлагадаа тэр зураач болно гэдгээ ямагт мэдэж байсан гэжээ. Түүний зургийг британ зураг цуглуулагч Чарльз Саатчи анзаарч нээсэн гэж болно. Тэрбээр төгсөлтийнх нь зургуудыг худалдан аваад дараагийн хоёр жилд нь захиалга өгч байжээ. “23 настай  бүсгүйд өөрийн галарейд 6м триптихийг хэн захиалах билээ дээ, надад тэр тоонд багтах аз заяажээ” хэмээн Савиль “The Guardian сонинд өгсөн ярилцлагандаа дурдаж байжээ. 

«One Out of Two (Symposium)», 2016.

"Женни Савиль нүцгэн бие зуран нэр алдраа олсон"

Түүний монументаль зургуудад бие галбир нь натураль хэмжээнээсээ томоор зурагдсан байгаа. Тосон будгийн давхрагуудаараа тэрбээр хүний биеийн нарийн мэдрэмжийг гаргадаг.

«Reverse», 2003.

Шүүмжлэгчид Савилийг “орчин  үеийн Рубенс” гэж нэрлээд түүний бүтээлүүдийг Люсьен Фрейдын зургуудтай харьцуулах болсон байна. Зураач 1994 онд Нью-Йоркт очиж хэдэн өдрийн турш гоо сайхны мэс заслыг ажигласан байна.

«Knead», 1995-96.

Үүний дараа түүний бүтээлд транссексуалийн нүцгэн бие, гэмтэл ба эмч нарын оролцоо гарч иржээ.

"Савиль: хүн ба тэдний бие галбирийг зурах нь сонирхолтой"

“Нүцгэн урлаг бол миний дуртай сэдэв. Рембрандт, Веласкес, Тициан. Хөхний толгойг хэрхэн зурах вэ? Хуруу булгарсныг яаж дүрслэх вэ? Би энэ бүгдээс таашаал авсаар л байна” гэж зураач бүсгүй өгүүлэв.

2016 онд зураач эмэгтэйн таталбар зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. ”Зургийн гэрэлтэх чанараар нь түүнд хэд хэдэн бие байрлуулж болох байлаа. Тэр нь нэг зурагт олон бодитийг гаргах эсвэл нэг  хүйсийг нөгөөгөөр нь солих боломжийг өгч байлаа” гэж Савиль ярьжээ.  

«Ebb and Flow», 2015.

"Женни Савиль өмнө нь өөрийн бүтээлдээ илүү харгис байсан гэдээ хүлээн зөвшөөрдөг"

Тэр гоо үзэсгэлэнг зурах дургүй байж. Түүгээр ч барахгүй нийгмийн тогтсон хэв журмыг бүтээлдээ шүүмжлэхээр хичээдэг байж. Тэр хүүхэдтэй болсны дараа л зөөлөрсөн гэнэ. “Тэд маш үзэсгэлэнтэй. Ингээд л бий үзэсгэлэнг амьдралдаа нэвтрүүлсэн хүн” гэж Савиль өгүүлэв. Одоо зураач гэр бүлийн хамт Оксфордод амьдардаг.

«Ancestors», 2018.

Савиль урландаа өглөөний наймд ирээд өдрийн дөрөв хүртэл ажилладаг. Дараа нь тэр гэртээ хүүхдүүд дээрээ ирдэг. Тэднийг унтуулсны дараа дахин урландаа очин ажилладаг байна. Зураач шөнө ажиллах дуртай бас унадаг дугуйгаар хотоор яван оюутнууд эрдэмтдийг цонхоор нь харах дуртай гэнэ. 

«Mother and child», 2015.

"Женни Савиль “эмэгтэй зураач” гэдэг тодорхойлолт дургүйгээ хэлж байгаа. Уурыг нь хүргээд байдаг гэнэ"

“Энэ нь нэг мөр өнгөрсөн үе болоход л эмэгтэйчүүд соёлын нэг хэсэг болно” гэдэгт тэр итгэлтэй байдаг. Үүний зэрэгцээ Савиль тэмдэглэхдээ, түүнд гомдоллох зүйл байдаггүй “Би хүссэнээ л хийж байгаа. Ямар нэгэн буулт байхгүй. Зуун жилийн өмнө би  өөрийн бүтээлийг  үзүүлэхгүй л байх басан болов уу. Гэрээ байхгүй байсан, өөрийн урлангүй байх байсан даа” гэлээ.

«Женни Савилийн урланд»

"Женни Савилийн бүтээлүүдээс"

<<Зураач Женни Савиль>>

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 5 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 25 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 30 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 22 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 34 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 45 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 31 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 34 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 46 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 38 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 56 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 7 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 27 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 33 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 46 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 54 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top