x

И.Маск: Ангараг руу дөрвөн жилийн дараа жолоодлогот нислэг хийнэ

SpaceX” компанид зохион бүтээсэн “Starship” сансрын хөлгийг хоёр жилийн дараа Ангараг гариг руу хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тус гараг руу анхны жолоодлогот нислэгийг дөрвөн жилийн дараа хийнэ гэж Илон Маск мэдэгджээ.  

“Starship” хөлгийг Ангараг руу илгээснээр гараг дээр газардах технологийг боловсруулах ажээ. “Хэрэв амжилттай газардаж чадвал тус гараг руу дөрвөн жилийн дараа анхны жолоодлогот нислэгийг үйлдэнэ” гэж И.Маск Х сүлжээнд бичжээ. “Үүний дараа Ангараг руу хийх нислэгүүдийг геометрийн прогрессоор эрчимтэй үйлдэх болно. Бидний зорилго бол 20 жилийн дотор хот байгуулах явдал юм” гэж тэрбээр бичсэн байна.

И.Маскийн хэлснээр, ийм хотыг байгуулахын тулд Ангараг гаригт ачаа хүргэх зардлыг одоогийн нэг тонн тутамд 1 тэрбум ам.доллар байгаагаас 100 мянган ам.доллар хүртэл бууруулах шаардлагатай ажээ. “Тиймээс технологийн тухайд 10 000 дахин боловсронгуй байх ёстой. Энэ бол маш хэцүү, гэхдээ боломжгүй зүйл биш" гэж тэрбээр хэлээд “SpaceX” компани "дахин ашиглах боломжтой" анхны пуужингийн угсрааг бүтээж, түүнийгээ олон удаа ашиглах боломжтой болгосныг дурджээ. 

“Starship” бол гариг хоорондын нислэгт зориулагдсан сансрын хөлөг юм. Уг хөлөг нь урьд өмнө бүтээсэн сансрын хөлгүүдээс хамгийн том нь бөгөөд 150 тонн ачаа тээвэрлэх чадалтай. “Starship”-ийг Сар, Ангараг гараг руу хүн болон ачаа хүргэх зорилгоор зохион бүтээсэн бөгөөд тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард “SpaceX” компани гурав дахь удаагаа “Starship”-ийг туршсан юм. Туршилтын үеэр пуужин сансарт гарсан гэж тус компани мэдээлсэн боловч дэлхийн агаар мандалд буцаж орох үед “Starship”-ээс дохио ирэхээ больсон тул пуужингийн эхний угсраа газардаж чадаагүй гэж CNN суваг мэдээлж байв.

И.Маск хүнийг "олон гаргийн төрөл зүйл" болгон хувиргахыг мөрөөддөг гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Super Heavy” пуужингийн хурдасгуурыг турших нислэгийн бичлэгийг твиттерт нийтлэхдээ тэрбээр "Starship” нэг л өдөр биднийг Ангараг руу аваачна гэж бичиж байв. "Хэзээ аваачих вэ гэсэн нэгэн хэрэглэгчийн асуултад хариу өгөхдөө И.Маск дараагийн 5 жилд аваачиж магадгүй бөгөөд "хамгийн өндөр магадлалтай" нь дараагийн 10 жилд тохиолдох болно гэжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top