x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ХЭҮК, “Тэгш Нийгэм холбоо” ТББ хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалтыг энэ сарын 17-18-нд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулж, хүний эрхийн хамгаалагч бэлтгэх зорилготой сургалтад хамрагдсан оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлд мэдээлэл цуглуулан тусгаж, УИХ-д мэдээлэл хүргэх чадамжтай болох юм. Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба сүүдэр илтгэл”-д НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төсөл хэрэгжих 2 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд санал солилцох чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллана.

Дээрх сургалтаар хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн олон улсын гэрээ, хүний эрх ба жендер, хүүхдийн эрх ба хамгаалал, хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, ХБХЭ-ийн талаарх конвенц ба Сүүдэр илтгэл, Монгол Улсад өгсөн зөвлөмж сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг өгчээ. Тухайлбал, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг “Хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг”-ийн талаар танилцуулахдаа, “Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. ХЭҮК нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага” гэдгийг онцолсон юм. Тэрбээр, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоо чухал. Иргэний нийгэм нь эрх нь зөрчигдөж буй хүний эрхийг хамгаалах, шаардлагатай тусламжийг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг учир хүний эрхийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг” хэмээжээ.

“Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Энхбуянт “Хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний асуудал мэт ойлгож, хүлээн авдаг хандлага нийгэмд байдаг нь өрөөсгөл ойлголт. Учир нь ямар нэг байдлаар аль нэг чадвараа алдсан бол хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тодорхой хамаардаг гэсэн утгаараа нийгмийн асуудал юм” гэв.

ХЭҮК-ын орон нутаг дахь албан хаагчид, “Тэгш Нийгэм холбоо”, “Нийгмийн түншлэлийн холбоо”, “”Хүүхэд, хөгжил, шийдэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Түгээмэл хөгжил”, Тэргэнцэртэй иргэдийн холбоо” зэрэг ТББ-ын төлөөлөл сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авчээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 53 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 13 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 20 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 10 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 16 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 45 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 53 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 58 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top