x

Шүүх засаглал Монголын ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу

Ер нь нөхцөл байдлыг  анзаарахад эрх баригчдын дураар үйлдлүүд Монголын Шүүх засаглал дээр очоод унаж байх шиг байна. Сүүлийн тодорхой жишээ нь Н.Номтойбаярын Шүүх хурал юм.

СЕХ-ноос түүнийг “албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг нь анхан шатны Шүүх хүлээж авсан. Ингээд тэрээр давж заалдсан. Давж заалдах шатны Шүүхээс Н.Номтойбаярын дөрвөн жилийн өмнөх үйлдэл нь “албан тушаалын гэмт хэрэг” биш байна. Харин Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандсан” гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн юм байна хэмээн үзэж Н.Номтойбаярын дэвших эрхийг зургадугаар сарын 7-ны өдөр сэргээлээ. Энэхүү хоёр өөр тайлбараас харахад яах аргагүй эрх баригчдын шахалт нөлөөтэйгөөр СЕХ-ны зүгээс түүнийг нэр дэвшилтээс хассан байна гэж судлаачид үзжээ. Маш товчхондоо Н.Номтойбаярт дөрвөн жилийн зайтай хоёр өөр тайлбар гаргасан нь санамсаргүй хэрэг биш. Ерөөсөө л эрх баригчид нөлөөлдөг технологи юм. Иймэрхүү технологи өмнөх жилүүдэд хэчнээн удаан хэрэгжиж, үгэнд ороогүй хүмүүсийг, эрх ашгийг нь зөрчсөн нөхдүүдэд хэрэглэж байсныг тоолох аргагүй. Энэхүү шүүх хурлын шийдвэрийг хараад эцсийн дүндээ муу нэртэй, луу данстай шүүх засаглал, шүүгчид л ардчилал, хүний эрхийн баталгаа болж байна хэмээн дүгнэхэд хүрлээ.

Хөгжлийн банкны шүүх хурал дээр ч шүүгчдийн энэхүү шударга хандлага шууд мэдрэгдсэн. Шүүхийн зүгээс “Ер нь зээл авах нь гэмт хэрэг биш шүү дээ” гэж үзсэн нь эрүүл хандлага, зөв байр суурь юм. Ямар ч арилжааны банк ашиг харж, хүү тооцож зээл олгодог. Энэ бол алтан зарчим. Хөгжлийн банкны зээл яг л энэ зарчмаар явсан гэдэгт шүүх эргэлзэх ёсгүй. Мэдээж танил тал, нэр нүүр тэнд үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн зарчим нь зээл олгогч нь тодорхой-зээл авагч нарын алтан дүрмийг Шүүхээс мөрдлөг болгосон хэрэг. Ийм тохиолдолд яллах дүгнэлт нийгэмд шуугьж байснаас зөөлөн буух нь тодорхой. Харин улс төрийн өрсөлдөгчдөө энэхүү Хөгжлийн банкны хэргээр далимдуулан нухчин дарах, бизнесийг нь царцаах, эсвэл нээнтэглэн хувьцаанаас нь эзэмших, бүр юу ч үгүй болтол нь хоосолж зээлийг нь төлүүлж дампууруулах гэхчлэн эсэн бусын санаархал явагдсан нь тодорхой. Энэ санаархал, технологио хэрэгжүүлэх эцсийн цэг нь шүүх хурал. Мэдээж шүүхэд нөлөөлөхийг хичээнэ. Гэвч Хөгжлийн банкны шүүх хурлаас харахад шүүх засаглал энэхүү дуулиант хэрэг дээр эрүүлээр хандлаа гэж шинжээчид, судлаачид, туршлагатай хуульчид дүгнэж байгаа юм билээ.

Муу л бол хойд захын овоохой гэдэг нь Монголын шүүх засаглал яагаад ч биш. Тэнд хүний хувь заяаг шийддэг. Тийм болохоор тэр газар нь муу муухай жишээ байж болохгүй. Харин байлгах сонирхол эрх баригчдад бий. Тийм бүлэглэлүүд ч бий. Тэдэнд таалагдахгүй шийдвэр гарах бүрт Шүүхийг зүхдэг. Нийгэмд өргөн хүрээний үзэл суртал явуулдаг. Эцэст нь Шүүхэд итгэх итгэл Монголын нийгэмд улам унаж байна. Шүүхэд итгэх итгэлгүй болсон ард түмэн одоо хэнд итгэх вэ. Бурханд уу, буг зэтгэрт үү. Энэ рүүгээ явахад хүрвэл нийгэм жинхэнэ харанхуй руу, ширэнгийн хууль руу явна. Нэгэнт ийм болгоод авсан нийгмийн сэтгэл зүй, ядуу ард түмнийг дарлаж дээрэлхэж, мөнгөөр саналыг нь худалдан авч, эрх мэдлийг атгаж, улс орныг тонон дээрэмдэж суух нь тэр хэдхэн хүнд маш амар хялбар байх болно. Ийм л аюул Монголд нүүрлэсэн. Үүний өөдөөс өнөөдрийн Монголын шүүх засаглал зогсож эхлэв үү дээ хэмээн урам зориг авч байна.

Шүүхийн ил тод байдлын хууль гэдэг бол ер нь дайсагнасан хууль гэж туршлагатай хуульчид, шүүгчид үнэндээ үзэж байгаа даа. Шүүх дээр ил тод байж болдоггүй зүйл гэж бий. Бүр Олон улсын практик нь тийм. Тухайлбал гэр бүл, эхнэр нөхөр хоорондын маргаан шүүх дээр нууц байдаг. Компанийн нууц, сүүлийн үед технологийн нууцтай холбоотой Шүүх хурлууд маш ярвигтай. Яагаад ч ил тод байх боломжгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маргааныг ч зарим нэг хүн ил тод шүүхийг шаардаж байгаа нь тэнэглэл. Хувь хүний эрхийн асуудал шүүхэд нэгдүгээрт тавигдаж явдгийг бид мэдэхтэйгээ болсон. Эхэнд дурдсанаар эрх баригчдын хүлээс, дарамтаас шүүх засаглал хол байж, шийдвэрийг тэдний ямар ч нөлөөгүйгээр гаргаж байгаа нь үнэндээ Шүүх шударга сайн ажиллаж байгаагийн шинж л гэж хэлье.

Шүүгчдийг, шүүх засаглалыг хүчээр муухай харагдуулж болохгүйг давтъя. Нүүрэнд баас түрхэж, нэр хүндгүй болгосон шүүх засаглалд эрх баригчид яаж ч нөлөөлж, дураараа авирлаж, хүссэн шийдвэр гаргуулж, хувь хүн, цаашлаад аж ахуйн нэгж, улмаар улс орны хувь заяагаар тоглож мэдэхийг Олон улсад хийгээд Монголд болсон олон кейсүүд нотолно. Ямар аймшигтай үр дагаварт хүрдгийг хэлээд өгнө. Тийм болохоор хүн төрөлхтөн шүүх засаглалд ямагт итгэж ирсэн. Зарим үед энэ улс оронд чухам юу болоод байгааг ч ойлгох аргагүй үйл явдлууд өрнөж байна. Сошиалын цунамид монголчууд өртөж байна. Өнөөдрийн ийм амаргүй, ардчиллын үнэт зүйлс эргэлзээтэй болсон цаг үед ямартаа ч Монголын шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу даа гэх итгэл найдвар төрж байгаа нь сайхан байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Шүүх засаглал Монголын ардчилалын өмөг түшиг байгаасай !!! гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүхээс гагцхүү хуульд захирагдсан үндэслэл бүхий шийдвэр гарахад эрх баригчид тун дургүй
    2024 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 53 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 59 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 1 цаг 12 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 2 цаг 5 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 2 цаг 24 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 2 цаг 32 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 17 цаг 51 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 18 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 18 цаг 51 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 19 цаг 23 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 19 цаг 42 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 20 цаг 5 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 20 цаг 6 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 20 цаг 8 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 20 цаг 41 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 20 цаг 42 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 20 цаг 45 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 20 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 22 цаг 56 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 22 цаг 57 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top