x

Д.Алтангэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрхийн уурхайчдад өгсөн амлалтдаа хүрээгүй

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайчдад амлалт өгч, итгэлийг хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залхаалт болон үүнтэй холбоотой асуудлаар тус уурхайчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал тус уурхайд ажиллаж байгаад амь хохирсон хүмүүсийн ар гэр, иргэдийн төлөөлөл асуудлыг нь шийдэхгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ар гэрийнхний Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл "Бэрхийн уурхай 1999 онд “Монголросцветмет” нэгдлийн харьяа байж байгаад Монголын Засгийн газрын талд бүрэн шилжүүлсэн байдаг. Улмаар Төрийн өмчийн үйлдвэрийн газар 1999 онд байгуулагдсан. Гэвч 2004 онд менежментийн хувьчлалаар хувьчлагдаж, 2007 онд "Бэрх уул" ХК болсон.

Энэ хугацаанд эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн төлөөллийн асуудлыг шийдэж өгнө гэж Монгол Улсын Засгийн газраас гурван удаа Ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь бидний асуудал шийдэгдээгүй тул шүүхэд хандсан. Захиргааны хэргийн гурван шатын шүүхээр олон жил явсны эцэст 2022 оны аравдугаар сард хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газар хариуцах ёстойг даалгасан шийдвэр танилцуулсан юм. Гэтэл энэ үүргээ манай Засгийн газар огт биелүүлсэнгүй.

Бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдож байна. Энэ хүн Бэрхийн уурхайчдын ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж санал авсан ч хэлсэндээ огт хүрээгүй. 

Өөрийнхөө талаар хэлсэн амандаа хүрдэг, андгай тангараг өргөсөн бол заавал биелүүлдэг гэж ярьдаг хэрнээ Л.Оюун-Эрдэнэ бидэнд гай болсон уу гэхээс биш тус болоогүй.

Бид уг асуудлыг яаралтай шийдэж өг гэж энэ хүнээс гуйгаагүй. Хууль, журмын дагуу шийдвэрлэх хүсэлтэй. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу хоёр удаа Ажлын хэсэг байгуулагдахад хуурамч бүрэлдэхүүнээр ирц бүрдүүлж, сайдын тушаалд байхгүй хүнийг орууллаа. 

Эдгээр хүмүүсийг танихгүй байна, бидэнд танилцуулаач гэхэд Халамж, Үйлчилгээний хэлтсийн дарга гэж н.Мянганбуу гэж танилцуулсан. Гэтэл энэ хэлтсийн жинхэнэ дарга нь Ц.Энхболд гэж хүн байдаг. Энэ мэтээр хуурамч ирц бүрдүүлж буйд их гомдолтой байна.

Тийм учраас бид Улсын Их Хурал (УИХ)-ын байнгын хороо болон дэд хороонд нийтийн сонсголын наймдугаар зүйл болон УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 26 болон 28 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий сонсгол хийх тухай хүсэлт гаргасан. Гэвч чуулган хуралдахгүй нэрийдлээр бидний хүсэлтийг авч хэлэлцээгүй.

Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаад Л.Оюун-Эрдэнэ их нөлөөлсөн гэж бид хардаж байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой сонсгол хийх талаар уулзаж ярилцах хүсэлтийг гурван удаа тавьсан боловч огт тоосонгүй. 

Сүүлдээ  зөрчил гаргасан нэрийдлээр Төрийн ордонд орох эрхийг минь хязгаарлалаа. Үүнээс үзвэл нэр бүхий 112 иргэнийг залхаах байдлаар зохиомлоор хуурамч ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг шийдвэрлэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлж байна.

Аргаа бараад Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж тус комиссын гишүүн С.Дондовтой уулзаад асуудлаа ярилцсан. Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүн Ц.Мөнхцэцэгт хүртэл хандсан. Маргааш сүүлийн хурлаа хийх тул бидний асуудлыг шийдвэрлэх боломж үлдээгүй гэж тайлбар өглөө.

Хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй байгаа ч бид асуудлыг орхихгүй. Шинээр бүрдэх УИХ-д ч нээлттэй сонсголыг хуулийн дагуу явуулж өгөөч гэдэг хүсэлтээ тавина.

Шүүхээс Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэр нь гарчихсан тул дахин хандах боломжгүй. Иргэд маань шүүхэд хандвал бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд, улсын тэмдэгтийн хураамжаа хүртэл цуглуулсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдаас болж бид шүүхэд ч хандах эрхгүй явж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Л.Оюун-Эрдэнэ сайд нөлөөлсөн гэж бид үздэг. Шүүгчид шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлтээ танилцуулсан. Тийм учраас шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 15 цаг 25 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 45 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 49 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 52 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 16 цаг 0 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 49 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 49 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 51 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 46 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 42 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 48 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 53 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 20 цаг 10 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 20 цаг 17 мин Түүх бол сургамж-багш 20 цаг 20 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 25 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 30 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 33 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 21 цаг 57 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 22 цаг 2 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top