x

ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот хоёр дахь том нисэх онгоцны буудал болох Аль Мактумыг өргөтгөхөд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ойрын 10 жилийн дотор олон улсын гол нисэх буудал болгохоор зорьж байна. Тус нисэх онгоцны буудлыг зэрэгцээ таван нисэх зурвастай, 400 хаалгатай, жилд 260 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болгон өргөтгөхөөр төлөвлөжээ.

Аль Мактум олон улсын нисэх буудал нь буух хоёр зурвастай, үүнийг нь тав болгож, хаалгыг 400 болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр жилд 260 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай болох юм байна. Зорчигч, ачаа тээврийг хослуулсан гол төв болгохын тулд агаарын тээврийн хамгийн орчин үеийн технологиудыг шингээхийн зэрэгцээ энэхүү нисэх буудлыг тойруулан бүхэл бүтэн хот босгоно. Дубай бол дэлхийн нисэх онгоцны буудал, боомт, дэлхийн шинэ төв байх болно гэж Дубайн Эмир мэдэгдсэн байна.

Одоогийн олон улсын гол нисэх онгоцны буудал болох Дубайн нисэх онгоцны буудал нь олон улсын зорчигчдыг хүлээн авдаг, хамгийн их ачаалалтай байдаг. Энэ нисэх буудал нь орон сууцны хороололтой ойр, хурдны хоёр гол замаар хүрээлэгдсэн учраас өргөтгөл хийх боломжгүй юм байна. 2018 онд 89.1 сая орчим зорчигч энэ нисэх буудлаар дамжин өнгөрч, дээд амжилт тогтоосон боловч тахлын үед энэ тоо мэдэгдэхүйц буурчээ. 2022 онд тус нисэх буудлаар 66 сая орчим зорчигч зорчсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 32 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 37 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 46 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 48 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 58 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 1 цаг 0 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 4 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 53 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 56 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 58 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 59 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 28 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 30 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 31 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 35 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 50 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 17 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top