x

Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн Шадар Сайд Тео Чи Хин болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйл буюу Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, НҮБУАӨСК-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх томоохон хэрэгсэл болох нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Хоёр улсын нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах санаачилга нь 2022 онд болсон Оролцогч талуудын 26 дугаар бага хурлаар гарсан ба тус санаачилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг” 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байдаг.

Оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн шадар сайд Тео Чи Хин энэхүү хоёр талт хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын чиглэлээр талууд харилцан ашигтай байх зарчимд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж, өөрсдийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн уулзалтын үеэр хоёр талт хамтын ажиллагааны эхлэл болох “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн батлах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, салбаруудыг тогтохоор тохиролцов.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр Улсын Засгийн газрууд эрчим хүч, хөдөө аж ахуй, газар ашиглалт зэрэг голлох салбаруудад Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох, түүнд тулгуурласан ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ Өчигдөр 18 цаг 02 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ Өчигдөр 18 цаг 00 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ Өчигдөр 17 цаг 59 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв Өчигдөр 17 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ Өчигдөр 17 цаг 58 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо Өчигдөр 17 цаг 57 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ Өчигдөр 17 цаг 56 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Өчигдөр 17 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа Өчигдөр 17 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо Өчигдөр 17 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна Өчигдөр 17 цаг 53 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ Өчигдөр 17 цаг 52 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ Өчигдөр 14 цаг 06 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 05 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон Өчигдөр 14 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо Өчигдөр 14 цаг 00 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа Өчигдөр 14 цаг 00 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө Өчигдөр 13 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ Өчигдөр 13 цаг 57 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ Өчигдөр 13 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын...
Top