x

23 байршилд зэрлэг амьтад ус уух хөв цөрөм байгуулжээ

Юнител групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор 2021 оноос хойш 3 дахь жилдээ нийт 23 байршилд хөв цөөрмийг байгуулжээ.

Энэхүү санаачилга нь Юнител группийн инженер техникийн баг алслагдсан сум суурин, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд очиж ажиллах үедээ зэрлэг амьтад усгүйдэх, харангадах аюул тулгарсан байгааг анзаарч, хөв цөөрөм байгуулах санааг гаргаснаар хэрэгжиж эхэлсэн юм.

2021 онд Говь-Алтай аймгийн Бугат суман дахь их говийн дархан цаазат газар 3 хөв байгуулсан нь үр дүнгээ өгч, тухайн бүс нутгийн аргал, янгир, ирвэс, бөднө шувуу зэрэг зэрлэг ан амьтад цөөрмийн уснаас ундаалж байгаа нь тэнд байршуулсан камерт бичигдсэн байна.

Өмнө байгуулсан хөв үр дүнгээ өгч эхэлсэн тул хөв байгуулах ажлаа үргэлжлүүлж 2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газруудад дөрвөн хөвийг нэмж байгуулжээ. Энэ онд,

  1. Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг
  2. Говийн бага ДЦГ
  3. Хөх Сэрхийн нурууны УТХГ
  4. Хан Хөхийн нурууны УТХГН
  5. Их газрын чулууны БЦГ
  6. Тужийн нарсны БЦГ
  7. Ховд аймаг
  8.  Говийн их ДЦГ-ын "А" хэсэг
  9. Тост тосон бумбын нурууны БНГ
  10. Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн тусгай хамгаалалттай газруудын 16 байршилд БОАЖЯ-тай хамтран хөв цөөрөм байгуулсан байна.

зураг

“Хөв цөөрөм байгуулахдаа ус нэвтрүүлдэггүй мембран, байгалийн чулуу ашиглан гарын доорх материалаар хийхэд хялбар, хэмжээ бага ч ач холбогдол маш ихтэй. Хэрвээ та Монгол орныхоо байгалийн сайханд зорилготой аялж, зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах хөв цөөрөм байгуулахыг хүсвэл ЭНД дарж зааврыг харна уу.”   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ Өчигдөр 18 цаг 02 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ Өчигдөр 18 цаг 00 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ Өчигдөр 17 цаг 59 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв Өчигдөр 17 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ Өчигдөр 17 цаг 58 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо Өчигдөр 17 цаг 57 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ Өчигдөр 17 цаг 56 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Өчигдөр 17 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа Өчигдөр 17 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо Өчигдөр 17 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна Өчигдөр 17 цаг 53 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ Өчигдөр 17 цаг 52 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ Өчигдөр 14 цаг 06 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 05 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон Өчигдөр 14 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо Өчигдөр 14 цаг 00 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа Өчигдөр 14 цаг 00 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө Өчигдөр 13 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ Өчигдөр 13 цаг 57 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ Өчигдөр 13 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай...
Top