x

Уулын Карабахын Армени үндэстнүүд олон мянгаараа дүрвэж байна

Өнгөрөгч 7 хоногт Азербайжаны эрх баригчид салан тусгаарлагч Уулын Карабахын нутагт тусгай ажиллагаа явуулж, салан тусгаарлах үзэлт бүлгүүдийг буулган авсан. Улмаар 30 гаруй жилийн туршид салан тусгаарлах засаглалтай явж ирсэн Уулын Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнд “эргэн нэгтгэх” яриа хэлэлцээг мөн эхлүүлсэн гэж мэдэгдэж байгаа.

Ингэхдээ Азербайжаны эрх баригчид энэ нутаг дахь Армян үндэстнүүдийн эрхэд хүндэтгэлтэй хандахаа амлаж, 10 сарын турш үргэлжилсэн бүслэлтийн байдлаас нь гаргаж, хүнс бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээсэн гэж мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч эндэхийн Армян иргэд үндэсний цэвэрлэгээ, хавчлага шахалтаас болгоомжлон олноороо Армян рүү дүрвэн гарч эхлээд байгаа юм байна. Даваа гарагийн оройн байдлаар гэхэд Уулын Карабахаас 6650 хүн Армян руу дүрвэн гарсан. Ням гарагт энэ тоо 1000 орчим байсан гэдэг мэдээллийг Армений засгийн газар өгч байна. Уулан Карабахын районд үндсэндээ 120 мянга гаруй армян үндэстэн оршин амьдардаг байна.

Уулын Карабах дахь Армен үндэстний удирдагчдын тухайд өөрсдийн нэрлэдгээр Арцах гэгддэг энэ нутгийг орхин явахыг хүссэн сүүлийн Армени хүн явтал эндээ үлдэх болно гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Уулын Карабахын гол хот Степанакерт хотод өчигдөр шатахуун түгээгүүрийн станцад дэлбэрэлт болсны улмаас 200 гаруй хүн хүндээр шархадсан гэдэг мэдээллийг эндэх Хүний эрхийн омбудсмен Гехам Степанян твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Энэ зуур Армений Ерөнхий сайд Пашиняныг, засаг төрийн бусад удирдагчдаа огцрохыг шаардсан хүмүүс нийслэл Ереваны төв талбайд сүүлийн хэдэн өдрийн турш жагсаал хийж байна. Өчигдөр мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганыг нутагтаа хүлээн авсан байна. Туркийн Ерөнхийлөгч өмнө нь НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр Уулын Карабахыг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдэж байгаа  Азербайжаны үйлдлийг илтэд дэмжсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ өөр бусад олон улс орон Азербайжаны Уулын Карабахт явуулсан цэргийн ажиллагааг буруутгаж, тэнд аж төрдөг Армени иргэдийн хувь заяанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. Өвөр Кавказын уулархаг бүс дэх Уулын Карабах нь олон улсад Азербайжаны нэг хэсэг гэж тооцогддог боловч сүүлийн 30 гаруй жилийн туршид эндхийн Армени үндэстнүүд засаглаж ирсэн. Армени улсаас дэмжлэг авдаг, мөн Оросын энхийг сахиулагчид байрладаг газар нутаг юм.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 31 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 5 цаг 51 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 5 цаг 55 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 5 цаг 59 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 6 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 6 цаг 55 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 6 цаг 58 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 8 цаг 52 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 49 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 9 цаг 54 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 9 цаг 59 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 16 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 23 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 26 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 32 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 39 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 3 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top